x

Тусгаарлалтаас гарсан нэг иргэн 3 хоног гэртээ архидан согтуурчээ

Улсын онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 2-нд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, дөрөвдүгээр сарын 3-нд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэж, монгол иргэдээ авчрахаар болсон. 

Мөн эх орондоо ирэх иргэдийг тус тусад нь буюу нэг өрөөнд нэг хүн байлгах зарчмаар тусгаарлахаар болсон юм. Ингэснээр байрны хүрэлцээнд хүндрэл үүсэхээр байгаа юм. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 2516 хүн тусгаарлах байранд байгаа аж.

Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр: "Нэг өрөөнд нэг хүн байлгах зарчмын дагуу одоогоор 360 орчим хүнийг хүлээн авах боломж бидэнд байна. Өнөөдөр 10:00 цагт томоохон зочид буудлуудын захирлуудтай уулзан саналаа хэлж, дэмжихийг хүссэн байгаа. Өнөөдөр хариугаа өгөх ёстой. Үүний дараагаар хууль тогтоомжийн хүрээнд нийслэлийн Засаг дарга захирамж гарган зарим томоохон зочид буудлуудыг дайчлахаар болсон" гэв. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Сүүлийн таван өдрийн байдлаар тусгаарлалтын 14 хоног нь дууссан 150 орчим иргэн тусгаарлах байрнаас гарсан. Эдгээр иргэн гэрээр дэглэм сахиж, өөрийгөө тусгаарлах үүрэгтэй. Гэтэл Сэлэнгээс ирж, Улаанбаатарт тусгаарлагдсан нэг иргэн тусгаарлалтаас гарахдаа гэртээ 2-3 хоног архидан согтуурсан байсан. 

Энэ хүнд холбогдох арга хэмжээг хатуу авна. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулна. Тусгаарлах байрнаас гараад гэртээ байх хугацаа маш чухал, дэглэмээ сайтар сахих ёстой. Одоо бол хамгийн чухал үе.

Өөрийгөө гэртээ тусгаарлах ёстой иргэдийн үүдэнд наалт наахаар бэлдсэн ч хүний эрхийг хүндэтгэн үзэж байгаа" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 4 цаг 18 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 4 цаг 19 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 6 цаг 1 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 6 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 6 цаг 34 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 6 цаг 48 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 6 цаг 51 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 57 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 59 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 9 цаг 1 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 2 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 9 цаг 3 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 10 цаг 22 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 10 цаг 24 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 10 цаг 30 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 10 цаг 39 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 11 цаг 18 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 11 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 12 цаг 9 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 12 цаг 10 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top