x

Дахин нэг хүн галт тэргэнд дайруулж, амь насаа алджээ

Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 331 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 230 зөрчлийг шалгажээ. Ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, нийслэлд нэг, орон нутагт хоёр хүний амь хохирчээ. 

Тодруулбал,

  • Энэ сарын 28-ны 18.21 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын Төмөр замын 477 дугаар километрийн гуравдугаар зуутад ачааны галт тэргэнд 40 настай эрэгтэй дайруулж амиа алдсан байна.
  • Энэ сарын 28-ны 23.00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр “Тээлийн гол” гэх газар  засмал замд "Hyundai Porter" загварын тээврийн хэрэгсэл онхолдож, 51 настай зорчигч эрэгтэйн амь хохирчээ. 
  • Энэ сарын 29-ний 19.30 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Баянхошууны замд "Daewoo" загварын автобус 36 настай зорчигчийг мөргөж амийг нь хохироосон зэрэг осол хэргийг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна. 

Согтуугаар жолоо барьсан үедээ осолд холбогдсон гурван зөрчлийг замын цагдаа нар бүртгэжээ. 

Өнгөрсөн амралтын өдөр бүртгэсэн осол хэргийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад, дуудлага 9.6 хувь, хүний амь хохирсон осол 33,4 хувиар нэмэгдсэн байна. Нийт осол 8.6 хувь, ослын улмаас гэмтсэн хүн 20 хувиар багасчээ.

Нийт замын хөдөлгөөнд оролцогчдод орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Мөн явган зорчигчдод хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг сануулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 4 цаг 20 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 4 цаг 21 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 6 цаг 3 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 6 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 6 цаг 36 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 6 цаг 50 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 6 цаг 53 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 59 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 9 цаг 1 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 9 цаг 3 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 4 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 9 цаг 5 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 10 цаг 24 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 10 цаг 26 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 10 цаг 32 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 10 цаг 41 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 11 цаг 20 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 11 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 12 цаг 11 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 12 цаг 12 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top