Нийслэлийн Онцгой комиссын хоёрдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар зарим төрлийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл зогсоох шийдвэр гарсан. Уг захирамжийн үйлчлэх хугацаа өнөөдөр дуусаж байгаа бөгөөд үргэлжлүүлэн сунгах эсэх шийдвэрийг өнөөдөртөө багтаж Хотын дарга С.Амарсайхан мэдээлнэ гэв.
Хотын даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд бүх төрлийн баар, фитнесс, саун, дэн буудал, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газруудын үйлчилгээг гурав сарын 30-ны өдөр хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоосон.
Мөн ресторан паб, цэнгээний газруудын үйл ажиллагааг 22:00 цаг хүртэл ажиллахаар болоод байсан юм. Гуравдугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг дарга иргэдийн зүгээс сургалтын төв, фитнесс, спортын танхимыг нээх санал ирүүлсээр байгаа тул зарим амралт, сургалтын төв, фитнесс, ууланд гарч агаар салхинд алхах гарцуудыг нээж эхэлнэ гэдгийг мэдээлээд байсан.
Хотын дарга С.Амарсайхан долоо хоног бүр 1-2 удаа “ХОТ-ын мэдээллийн цаг”-т оролцож байхаар болсон бөгөөд өнөөдөр “Нийслэлийн мэдээ” фэйж хуудсаар шууд мэдээлэл өгч, захирамжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх аж.



