x

Шаардлага гарвал АШУҮИС-ийн 6-р дамжааны оюутнуудыг дайчилна

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдал, Монгол улсын тусламж үйлчилгээ болон хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. 

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: "УОК-ын шийдвэрээр иргэдийг нэмж тусгаарлах байруудыг бэлэн болгож байна. Хэрвээ Баянхангай, Баянбайгаль, Батсүмбэрийн амралтуудад иргэдийг тусгаарлахаар болбол тэнд ажиллах эмч, эмнэлгийн ажилтнуудыг бэлдсэн байгаа.

Түүнчлэн өчигдөр УОК-ын хурлаар тусгаарлах хугацааг 21 болгож сунгасан бөгөөд ганц, ганцаар нь тусгаарлах нөхцөлийг бүрдүүлэхээр шийдвэрлэсэн. 

Мөн тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдэд хатуу шаардлага тавихаар болсон.

Үүнд:

  • Иргэдийг тухайн улс орондоо коронавирусийн шинжилгээнд хамруулж, сөрөг тохиолдолд онгоцонд суулгах;

  • Ямар нэгэн халдварын шинж тэмдэг илэрсэн иргэнийг онгоцонд суулгахгүй;

  • Бүх хүн амны хаалт, бээлийтэй байх;

  • Онгоцонд сууснаас хойш зорчигчид аль болох хоорондоо ярихгүй байх;

  • Онгоцоор ирэх иргэдийн халууныг хоёр цаг тутамд шалгах;

  • Сэжигтэй тохиолдол гарвал онгоцны арын суудал руу тусгаарлах;

  • Онгоц газардахаас өмнө холбогдох байгууллагад бүх мэдээллийг өгөхөөр болсон. 

Бид тусгай үүргийн онгоцонд явах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон түргэвчилсэн оношлуурын бэлэн байдлыг ханган ажиллаж байна" гэлээ. 

ДЭМБ-аас гаргасан сэжигтэй тохиолдлын тодорхойлолтод өөрчлөлт орсон бөгөөд шинж тэмдэг илрэхээс хоёр хоногийн өмнө, шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоног буюу нийт 16 хоногийн хугацаанд өвчтэй хүнтэй нэг метрийн зайд харьцсан хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэж байгаа аж.

Мөн энэ халдварын нууц үеийн хугацааг 14 хоног гэж үзэж байсан бол судалгаагаар нууц үеийн хугацаа 21-28 хоног байх магадлалтай болжээ. Иймд иргэдийн тусгаарлан ажиглах хугацааг сунгасан байна.

Мөн зайлшгүй шаардлагтай 5000 орыг 7 үе шаттайгаар УБ хотыг тойроод эмнэлэг, сувилалал, амралтын газруудад бэлдсэн байгаа бөгөөд шаардлага гарвал АШУҮИС-ийн 6-р дамжааны оюутнуудыг дайчилхаар болжээ.

Одоогоор 1842 дадлагажигч эмчийг бэлдэж, бэлэн байдалд байлгаж байгаа аж.

Дэлхийн улс орнуудад цар тахлын хэмжээ идэвхжиж байгаа тул Эрүүл мэндийн яамнаас уриалга гаргаад байна. 

Уриалгад: 

  • Худалдаа үйлчилгээний газрууд, үйлчлүүлэгч нарыг 2 метрээс багагүй зайнд зогсоох;

  • Зайны тэмдэглгээг байрлуулах;

  • Гар халдваргүйжүүлэгчийг байрлуулах;

  • Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх;

  • Гараас гарт буюу бэлэн мөнгөний үйлчилгээнээс татгалзах;

  • Үйлчилгээнүүдийг цахимжуулах зөвлөмж, уриалга гаргажээ. 

Мөн 2 цаг тутамд хүн ихээр хүрдэг газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байхыг зөвлөлөө. 

Нэгдсэн Үндэсний байгууллагаас коронавирусийн халдварын тархалтаас ядуу буурай орнуудад учрах эрсдэлийг бууруулах зорилгоор 2 тэрбум ам.долларын төсөвтэй хүмүүнлэгийн арга хэмжээг эхлүүлж байгаа юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 4 цаг 33 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 4 цаг 34 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 6 цаг 16 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 6 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 6 цаг 49 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 3 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 7 цаг 6 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 9 цаг 12 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 9 цаг 14 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 9 цаг 16 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 17 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 9 цаг 19 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 10 цаг 37 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 10 цаг 39 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 10 цаг 45 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 10 цаг 54 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 11 цаг 33 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 11 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 12 цаг 24 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 12 цаг 25 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top