x

“Хотын соёл” бүх нийтийн аян өнөөдрөөс эхэллээ

Хотын даргын санаачлагаар “Хотын соёл” бүх нийтийн аяныг нийслэл даяар эхлүүлж байна.

Энэ талаар өнөөдөр нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийв.

Ч.Бат-Эрдэнэ: “Монгол Улсын нийт хүн амын 50-иас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байна. Хотын дарга С.Амарсайханы санаачилгаар “Хотын соёл” аяныг албан ёсоор эхлүүллээ.

Нийгмийн бүхий л салбарт ажиллаж байгаа олон залуучууд “Хотын соёл” аяныг дэмжиж, хамтарч оролцоно гэдгээ илэрхийлсэн. Аяныг өнөөдрөөс эхлээд арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал нэг жилийн хугацаанд зохион байгуулна.

Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид цаг тухай бүрт нь та бүхэнд мэдээлж ажиллах болно. Нийслэл хотод амьдарч байгаа хүн бүхэн аяныг дэмжиж, хамтарч оролцоорой гэж уриалмаар байна” гэлээ.

Ц.Уртнасан: “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд нийслэл хотоос баримталж буй бодлогыг иргэд, олон нийтэд сурталчилж, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх үйл хэргийг бүх нийтийн хэрэг болгох, хотын соёлтой иргэнийг төлөвшүүлэх зорилгыг дэвшүүлээд ажиллаж байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа агентлаг, дүүргүүдийн бүх албан хаагчид нэг уриан дор нэгдэн аяныг эхлүүлж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын батлагдсан удирдамжийн дагуу ажлын төлөвлөгөөгөө боловсруулсан” гэв.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хотын соёлыг олон нийтэд хүргэхэд хамтарч ажиллахыг уриалав.

Ц.Мөнхбаатар: “Хотын даргын тоот захирамжууд гарч гудамж талбайд нус цэрээ хаяхгүй байх, орчны гудамж талбайг цэвэрлэх, ариутгах, халдваргүйжүүлэх ажлууд үе шаттай хэрэгжиж байна.

Одоогоос 60 жилийн тэртээ “Соёлын довтолгоо” бүх нийтийн хөдөлгөөнийг улс даяараа өрнүүлсэн байдаг. Энэ хүрээнд нүүдэлчин Монголчуудын тухайн үеийн үзэл суртлын хандлагыг богино хугацаанд өөрчилж, суурин соёл иргэншлийг хэвшүүлж эхэлсэн түүхтэй.

Та энэ хотод амьдарч л байгаа бол хотын соёл, хэв маягт дадах зайлшгүй шаардлага байна. Хотын соёлд иргэн бүрийн оролцоо чухал. Өнөөдрөөс эхлээд бүгд хариуцлагатай иргэн байцгаая гэдгийг иргэддээ уриалж байна.

“Хотоо соёлтой болгоё. Соёлтой хотод амьдрах гоё” уриан дор хотын соёл аян хэрэгжиж эхэллээ” гэв. Мөн “Бүх хэвлэл мэдээллийн байгууллагууддаа хандан уриалга гаргаж байна. Өөрөөр хэлбэл, хотын соёлтой хамаатай энэ ажлыг олон нийтэд хүргэхэд та бүхнийг дэмжиж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолж хэлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 4 цаг 44 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 4 цаг 46 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 6 цаг 27 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 6 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 1 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 14 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 7 цаг 17 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 9 цаг 23 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 9 цаг 25 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 9 цаг 28 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 29 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 9 цаг 30 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 10 цаг 48 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 10 цаг 50 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 10 цаг 57 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 5 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 11 цаг 45 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 11 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 12 цаг 35 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 12 цаг 36 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top