x

ДЭМБ: Зайнаас харьцсанаар халдварын гинжин хэлхээг тасалж чадна

Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр дэлхийн улс орнуудаас коронавирусын эсрэг авч байгаа арга хэмжээний талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа. 

Өнгөрсөн 24 цагийн дотор Шинэ Зеланд улсад халдварын тоо 30 орчим хувиар нэмэгдэж, улсын хэмжээнд хөл хорио тогтоожээ. Шинэ Зеландын Эрүүл мэндийн сайд "Халдварын  тоо сүүлийн 14 хоногт өсөх магадлалтай байгаа тул зайнаас харьцаж, халдварын тархалтыг бууруулах боломжтой" гээд эрүүл мэндийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмж, хорио цээрийн дэглэмийг сайтар сахихыг иргэдээсээ хүссэн байна. 

Австрали улс мөн зайнаас харьцах шаардлагаа чангатгаж, 4 метр квадратад нэг  хүн ногдох байдлаар зай барьж харьцахыг анхааруулсан байна. Халдварын нөхцөл байдал дахиад зургаан сар үргэлжлэх төлөвтэй, эмнэлгийн ор, эрчимт эмчилгээний тасаг хүрэхгүй байгааг мөн мэдээлжээ.

АНУ-д сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо эрчимтэй өсч, нас барсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. ДЭМБ-аас мэдээлснээр шинээр бүртгэгдсэн халдварын 85 хувь нь европийн бүс болон АНУ-д ногдож байгаа бөгөөд АНУ халдварын голомтын цөм болж болзошгүйг анхааруулсан байна.

Зарим улсад эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлэхгүй байх, халдвар хамгааллын хувцсыг дутаахгүйн тулд  яаралтай бус, амь насны заалтгүй төлөвлөгөөт  мэс ажилбаруудыг цуцлах шийдвэр гаргаж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 2.5 тэрбум хүн шинэ коронавирусийн халдварын улмаас хөдөлгөөний хязгаарлалтад орсон байна.

Халдвар эрчимтэй тархаж буйтай холбогдуулан ДЭМБ-аас "зайнаас харьцах" гэдэг нэг л мессежийг өгч байж, халдварын гинжин хэлхээг тасалж чадна гэдгийг анхааруулж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 4 цаг 44 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 4 цаг 45 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 6 цаг 27 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 6 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 1 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 14 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 7 цаг 17 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 9 цаг 23 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 9 цаг 25 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 9 цаг 28 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 29 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 9 цаг 30 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 10 цаг 48 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 10 цаг 50 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 10 цаг 57 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 5 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 11 цаг 45 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 11 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 12 цаг 35 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 12 цаг 36 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top