x

АНУ-аас Монгол улсын Засгийн газарт 3.3 тэрбум төгрөг хандивлалаа

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал өргөтгөсөн байдлаар зохион байгуулагдаж АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Майкл Клечески оролцлоо. Тэрээр АНУ-ын Засгийн газраас Монгол улсад 3.3 тэрбум төгрөг хандивлаж буйг мэдэгдсэн юм. 

АНУ-ын Элчин сайд Майкл Клечески: "COVID-19 халдвараас сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ өндөр сэтгэгдэл төрүүлж байна. АНУ-ын Засгийн газраас  эмнэлгийн анхан шатны тусламжийг сайжруулах, COVID-19 халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулахад зориулж Монгол Улсын Засгийн газарт 3.3 тэрбум төгрөг хандивлаж байна" гэлээ. 

Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс мөн мэдээлэл хийв. 

Тэрээр, "НҮБ-ын Хүүхдийн сангаас энэ тусламжаар хүүхэд, жирэмсэн эхчүүд, асран хамгаалагчтай хүүхдүүдэд халдвараас сэргийлэх талаар бодит мэдээлэл хүргэх, сэтгэл зүйн хүндрэлүүдийг хэрхэн даван туулах талаар мэдээлэл хүргэх болно. Үндэсний хэмжээнд гар угаах томоохон кампанит ажил явуулна. Сургууль, цэцэрлэгийн гар угаах орчин нөхцөлийг сайжруулах болно.

Хүүхдүүд гэртээ үлдэж байгаа. 24 цагийн цэцэрлэгийн хүүхдүүд гэртээ байх болсон учир энэ хүүхдүүдэд хоол хүнсний дэмжлэг үзүүлэх ажлыг ДЭМБ, Улаан Загалмай нийгэмлэгтэй хамтран хийж байна. Хүүхэд эргээд сургууль, цэцэрлэгтээ ороход багш нар болон хүүхдүүдэд өгөх мэдээлэл, ариутгал халдваргүйтгэлийн бэлэн байдлыг ханган ажиллах болно" гэлээ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: "ДЭМБ-ын гишүүн 195 орны 194-т нь коронавирусийн халдвар тархаад байна. Ийм хүнд үед АНУ-д халдварын тархалт өндөр байгаа ч гэсэн Монголын Засгийн газарт хандив өргөсөнд талархаж байна. АНУ-ын Засгийн газар ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 3.3 тэрбум төгрөг хандивлалаа. Монголд халдварын 10 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирлээ. Эх орондоо амьдарч байгаа иргэдийн дунд халдвар тархаагүй байна. Халдвараас сэргийлэхийн тулд эрүүл мэндийн салбар бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллах болно" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 4 цаг 43 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 4 цаг 44 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 6 цаг 26 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 6 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 6 цаг 59 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 13 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 7 цаг 16 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 9 цаг 22 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 9 цаг 24 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 9 цаг 26 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 27 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 9 цаг 28 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 10 цаг 47 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 10 цаг 49 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 10 цаг 55 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 4 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 11 цаг 43 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 11 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 12 цаг 34 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 12 цаг 35 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top