Өчигдөр буюу 22-ний 19.06 цагт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 20 дугаар байранд 3 настай охин гэртээ тоглож байгаад угаалгын машины сэгсрэгчид гацсан, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу НОБГ-ын алба хаагчид очиж хүүхдийг сэгсрэгчээс гаргасан байна. Аврах ангийн алба хаагчид очиж, гар багаж ашиглан хагас автомат угаалгын машиныг задалж, хүүхдийг гарган авчээ. Ийм байдлаар жаахан ч гэсэн хугацаа алдсан бол хүүхэд амь насаа алдах эрсдэлтэй гэдгийг Онцгой байдлын алба хаагчид анхааруулж байна.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон энэ үед бага насны хүүхдүүддээ тавих анхаарлаа сулруулахгүй байхыг эцэг эхчүүдэд анхааруулж байна.



