x

Н.Цагаанхүү: Орон нутагт ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудад улам их хариуцлага ирж байна

Өчигдөр буюу баасан гаригийн орой /гуравдугаар сарын 20-ны/ Дархан-Уул аймгийн Онцгой комиссын Шуурхай штабт УОК-ын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллалаа.

Энэ үеэр Улсын Онцгой комиссын Шуурхай штабтай цахимаар холбогдож нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Үргэлжлүүлэн аймгийн Шуурхай штабын дарга, гишүүдэд чиглэл өгсөн юм. Энэ өдрийн 21:00 цагийн байдлаар Дархан-Уул аймагт 132 иргэн эмчлэн тусгаарлах болон ажиглан тусгаарлах байранд байна. Цаашид хүний тоо нэмэгдсэн үед стандарт, шаардлага хангасан ажиглан тусгаарлах байрны хүрэлцээ хангамж муу байгааг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга С.Насанбат танилцуулав.

Аймгийн Цагдаагийн газар 2020 оны 03 дугаар сарын 18, 19-ны өдрүүдэд ОХУ-аас Улаанбаатар чиглэлд явж буй нийт 31 ачааны автомашины цувааны хамгаалалтыг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын хамгаалалтаас хүлээн авч хамгаалалтыг үргэлжлүүлэн Хонгор сумын нутаг Хустайн даваанаас Сэлэнгэ аймгийн Баянгол сумын цагдаагийн хамгаалалтад хүлээлгэн өгчээ. Дархан-Уул аймаг зохион байгуулалт сайтай ажиллаж байгаа хэдий ч хойшид тусгай арга хэмжээ авч ажиллах шаардлага гарч байгааг УОК-ын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү анхаарууллаа. Тэрээр:

-ОХУ-ын их дээд сургуулиуд оюутнуудаа байрнаас нь гаргаж байгаатай холбоотой тус улстай хиллэдэг хилийн боомтууд тэр дундаа Цагааннуур, Алтанбулаг боомтоор автомашинаар оюутнууд болон гуравдагч орноос иргэд дамжин орж ирсээр байна. Энэ нь хилийн боомтуудад тусгаарлах үйл ажиллагааг хүндрүүлэх, хүн хүч дутах байдалд хүргэж, халдвар тээгч орж ирэх өндөр эрсдэл үүсгэж байна. Үүнтэй холбогдуулан орон нутагт ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудад улам их хариуцлага ирж байна гэв.

Тус хуралд Дархан-Уул аймгийн шуурхай штабын гишүүдээс гадна ХӨСҮТ-ийн албаны дарга Э.Одмаа, ЭМЯ-ны хэлтсийн дарга С.Жаргалсайхан, ХӨСҮТ-ийн зөвлөх М.Цолмон, ОБЕГ-ын ГТТГ-ын дарга хурандаа Ц.Нямбаяр, ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа О.Чингисболд нар оролцов.

Цаашид Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж буй иргэдийн тоо нэмэгдэх бөгөөд ажиглан тусгаарлах байрны хүчин чадлыг нэмэгдүүлэх, аюулгүй ажиллагааг сайтар хангаж халдвар тарах эрсдэлээс цаг ямагт сэргийлж ажиллахыг дахин сануулав.

Монцамэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 4 цаг 50 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 4 цаг 51 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 6 цаг 33 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 6 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 6 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 20 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 7 цаг 23 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 9 цаг 29 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 9 цаг 31 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 9 цаг 33 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 34 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 9 цаг 35 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 10 цаг 54 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 10 цаг 56 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 2 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 11 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 11 цаг 50 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 12 цаг 41 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 12 цаг 42 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top