x

Монгол Улсад коронавирусын 10 тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ, ХӨСҮТ-өөс COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энд мэдээлэгдсэнээр өнгөрсөн хоногийн хугацаанд халдварын дөрвөн шинэ тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-"ХӨСҮТ-д одоогоор 193 хүн ажиглалтад байна. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 156 иргэнд шинжилгээ хийсэн. Үүнээс дөрвөн тохиолдолд коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой боллоо. Бусад шинжилгээ, тандалт судалгаа үргэлжилж байна. Халдвартай нь батлагдсан дөрвөн хүний хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй.

Дорноговь аймагт тусгаарлагдсан байсан буюу франц иргэний ойрын хавьтлын 58 хүний давтан шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан.

Гуравдугаар сарын 19-нд Хэнтий аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 20-нд ХӨСҮТ-д тусгай нислэгээр ирснээс гадна нэг иргэнийг тусгаарлан шинжилгээ хийж байна" гэв.

Ажиглалтаас гарч байгаа иргэд үргэлжлүүлэн өөрийгөө гэртээ 14 хоног тусгаарлах шаардлагатай

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

-"Бид нийт 3,025 иргэнийг тусгаарлан ажиглалтад авжээ. Яг одоогоор 1,963 иргэн ажиглалтад байна.

Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан, Дорнод аймгийн боомтуудаар ОХУ болон Казахстан улсаас иргэд нэлээд орж ирж байгаа.

Энэ нь тухайн улс орнуудад оюутнуудын хичээл сургуульд хязгаарлалт хийж, оюутны байрнаас нь чөлөөлж буйтай холбоотой. Иймд бид иргэдээ татах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Өчигдөр улсын онцгой комисс хуралдаж сургуулиудын үйл ажиллагааг зогсоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгасан. Бид тусгаарлан ажиглах байруудыг өргөтгөж, хяналтыг сайжруулах болон бусад гэрээр тусгаарлаж байгаа хүмүүст хороон дарга, сайн дурын идэвхтнүүдийн оролцоо ямар байх тал дээр УОК-д санал өгсөн.

Орчны, хөрсний бохирдол нэмэгдэх хандлага байгаа энэ үед халдваргүйтгэлийн ажлыг анхаарч хийх нь зүйтэй гэсэн саналуудыг гаргаж холбогдох шийдвэрүүдийг гаргуулсан байна.

Мөн ажиглалтаас гарч байгаа иргэдэд сануулахад үргэлжлүүлэн гэртээ 14 хоног  тусгаарлах шаардлагатай.

Түүнээс гадна тусгай үүргийн онгоцоор ирж буй эм эмнэлгийн хэрэгслүүдийг бид холбогдох байгууллагуудтайгаа хамтран татаж аван ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээнд тасарсан эм эмнэлгийн хэрэгсэл байхгүй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 4 цаг 50 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 4 цаг 51 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 6 цаг 33 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 6 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 6 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 20 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 7 цаг 23 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 9 цаг 29 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 9 цаг 31 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 9 цаг 33 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 34 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 9 цаг 36 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 10 цаг 54 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 10 цаг 56 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 2 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 11 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 11 цаг 50 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 12 цаг 41 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 12 цаг 42 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top