Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж гаргасан шийдвэрээ танилцууллаа.
Улсын Онцгой комиссоос Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг болон ЕБС, цэцэрлэг, их, дээд сургуулиудын хөл хорио, хил, боомтууд, бүх нислэгийг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хязгаарлах шийдвэр гаргалаа.
Засгийн газрын тогтоол гарч дээрх шийдвэрийг албажуулах аж.
Шадар сайд Ө.Энхтүвшин: УОК-ын 13 дахь удаагийн хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг сунгах эсэх тухай хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс өмнө нь 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт хөл хорио тогтоосон байсан.
Тэгвэл өнөөдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар ийнхүү Өндөржүүлсэн бэлэн байдлын тогтоосон зэрэглэлийг үргэлжүүлж, одоо мөрдөж буй хорио цээрийн дэглэмийг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
Байдал улам амаргүй болж байна. Хэдийгээр БНХАУ хяналтдаа авч байгаа гэсэн боловч АНУ болон Европын улсуудын байдал улам хүндэрч байна" гэлээ.



