Тагнуулын байгууллагын 100 жилийн ойг угтан тус байгууллагын онцлох тэмдгийн загвар шалгаруулах нээлттэй уралдааныг зарлажээ.
Загвар буюу бүтээлийг энэ оны дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 01-ний хооронд temdeg@gia.gov.mn цахим хуудас болон 92263660 дугаарын утсаар холбогдож хүлээн авна.
Ирүүлэх загвар буюу бүтээл нь дараах шаардлага, шалгуурыг хангасан байна. Үүнд:
-
Тагнуулын байгууллагын үүрэг зорилго, үйл ажиллагааны онцлогийг илэрхийлсэн
-
Дүрсний нягтрал 600 dpi-гаас доошгүй, өнгөний нарийвчлалыг кодоор гаргасан
-
Загварын хэмжээ, харьцааг гаргасан, агуулгын тайлбарыг дэлгэрэнгүй бичсэн
-
Загварыг А4 форматаар хэвлэмэл хэлбэрээр болон JPEG, PNG, PDF суурьтай бэлтгэн ирүүлэх зэрэг болно.
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг ТЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан Комисс шалгаруулах бөгөөд зөвхөн нэг бүтээл /загварыг/ шалгаруулж, 2.5 сая төгрөгөөр урамшуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 92263660 дугаарын утсаар авах боломжтой.



