x

Тусгаарлалтад байгаа иргэдэд 14 хоногт нэг удаа 10-16 цагийн хооронд эргэлт оруулна гэв

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 21 цэгт 1734 хүнийг тусгаарлаад байгаа ба тусгаарлагдсан иргэдээс ирж буй санал хүсэлтийг үндэслэн 14 хоногт нэг удаа эргэлт оруулахаар шийдвэрлэжээ. 

Энэ талаар УОК-ын Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн: "Монгол Улс дөрвөн удаагийн тусгай хуваарьт нислэгээр 986 иргэнээ эх орондоо авчирлаа. Дөрөв дэх удаагийн нислэгээр өнгөрсөн шөнө Истанбулаас ирсэн 252 иргэн, 15 албаны хүн, нийт 267 хүнийг тусгаарлах ажиллагаа 04 цаг хүртэл үргэлжиллээ. Тэднийг Зүч зочид буудал, ОБЕГ-ын Жаргалант сувилал, Бага Баян цогцолбор, Асралт мед эмнэлэг, ХӨСҮТ, Цэргийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлаад байна. 

Авто замын долоо, төмөр замын гурав, агаарын замын нэг, нийт 11 боомтоор орж гарсан дөрвөн орны 981 зорчигч, 557 тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлсэн. Үүнээс 332 монгол иргэнийг тусгаарласан байна.

Тусгай хуваарьт нислэгээр ирсэн зорчигчдын ачаа тээшийг каргод 14 хоног байршуулна. Харин иргэдээс ачаан дотроосоо юм авна гэж танил талаараа яриулж байгаа ч энэ боломжгүй зүйл" гэв.

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр: “Тусгаарлах байранд эд материал, хоол хүнс оруулах 225 дуудлага ирсэн. Иргэдийн санал хүсэлтийн дагуу 14 хоногт нэг удаа 10-16 цагийн хооронд эргэлт оруулахаар шийдвэрлэлээ. Оруулах боломжтой эд материал, эм, хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг УОК баталсан. Тусгаарлах байранд байгаа иргэд халдвар хамгааллын дэглэмийг сахиагүй бол хатуу шийтгэнэ. Мөн УОК-ын заавар зөвлөмжийг дагахгүй, дур мэдэн шийдвэр гаргаж байгаа доод түвшний удирдлагуудад хатуу хариуцлага тооцно” гэлээ.

Тусгаарлах байр хоол муутай байна гэсэн гомдлын дагуу Шуурхай штабын дарга өнөөдөр тусгаарлах байруудад ажиллаж хяналт шалгалт хийнэ. Гэвч зочид буудалд бус онцгой байдлын үед тусгаарлалтад байгаагаа ухамсарлаж ойлгохыг иргэдээс хүсэв. 

Эх орондоо ирэх иргэдийг Алтанбулаг, Цагаан нуур боомтоор улсын хил нэвтрэхийг УОК-ын Шуурхай штабаас зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 4 цаг 59 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 0 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 6 цаг 42 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 15 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 29 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 7 цаг 32 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 9 цаг 38 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 9 цаг 40 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 9 цаг 42 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 43 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 9 цаг 44 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 3 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 5 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 11 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 20 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 11 цаг 59 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 12 цаг 50 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 12 цаг 51 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top