x

Ирэх даваа гаригаас 65 мянган угаар мэдрэгчийг нэмж тараана

Долоо хоног бүрийн даваа, пүрэв гаригт сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлдэг. Өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй нарын албаны хүмүүс цаг үеийн асуудлаар цахимаар мэдээлэл өглөө.

Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 4 өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

Хурандаа Г.Нэргүй: “Хавар, намрын улиралд угаартах эрсдэл их гардаг. Иймд эрсдэлтэй саруудад зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийж, сонор сэрэмжээ алдахгүй байхыг иргэддээ анхааруулж байна” гэв. Мөн дулааны улирал ирж байгаатай холбогдуулан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж агаарын солиболцол өөрчлөгдөж, угаартах эрсдэл нэмэгддэг учраас  угаарын хий мэдрэгчээ унтраахгүй байхыг сануулсан юм.

Монгол Улсын нийт газар нутгийн 49 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа бол нийслэл хотын нутаг дэвсгэрийн тухайд хот орчмын уул, голын сав газрын 50-70 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор томоохон газруудын сав газар, цас ихтэй нутгуудаар шар усны үер буух эрсдэлтэй бий. Иймд иргэд, аж ахуйн нэгжид шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг сануулж байна. Шар усны үертэй холбоотойгоор нийслэлийн Захирагчийн Ажлын албанаас ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулаад байгаа юм.       

Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын  албан хаагчид Улаанбаатар хотын гурван авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, таван хяналтын цэгүүдэд Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд 24 цагаар хяналт тавьж ажиллаж буй.НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-оргил “Өнгөрсөн өдрүүдэд нийт 28900 тээврийн хэрэгсэлд хяналт, шалгалт хийлээ. Үүнээс  592 тонн нүүрс тээвэрлэсэн 17 тээврийн хэрэгсэл, зөвшөөрөлтэй нэвтэрсэн 1152 тонн нүүрс тээвэрлэсэн 54 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоор дамжин өнгөрсөн. Өнгөрсөн өдрүүдэд нийслэл хотод түүхий нүүрс түлсэн зөрчил илэрсэнгүй” гэв.

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын шуурхай штабын албан хаагчид шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн үзлэг хийж, иргэдийн халууныг хэмжиж, холбогдох асуумж, зөвлөгөөг өгч байна. Шинэ коронавирусын халдвар болон томуу, томуу төст өвчний тархалтаас сэргийлэхэд 1398 төрийн албан хаагч, 420 чиглэлд ажиллаж, 1308 зөрчил илрүүлжээ. НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр хэлэхдээ “Монгол Улсад коронавирусын сэжигтэй тохиолдол 258 бүртгэгдсэнээс ажиглалтад 1337 хүн бий. COVID-19 онош тогтоогдсон иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд хяналт тавин ажиллаж байгаа” гэв.

Нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Нийслэлийн Засаг даргын нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шүлсээ хаях, ил задгай бие зассан иргэдэд хариуцлага тооцож, хяналт тавьж ажиллах захирамжийн хүрээнд холбогдох албаныхан хяналт тавьж ажиллаж байна.Түүнчлэн НОБГ-ын 22 машин болон ТҮК-ийн хог ачдаг машинуудын дуут дохиогоор угаарын хийнээс сэрэмжлүүлсэн зөвөлгөөг хүргэж байна.Иргэдийн зүгээс зөвлөмж зөвлөгөө, сэрэмжлүүлгийн талаарх мэдээлэл авахыг хүсвэл “Service center” төвийн 70119400 утсаар авч болох юм” гэлээ.

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажлын цагийн хуваарийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10:00-16:00 цаг болгон өөрчилжээ. Иргэдийн хувьд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв дээр биечлэн ирэхгүйгээр төрийн 14 байгууллагын 95 нэр төрлийн үйлчилгээг www.mgov.mn сайтад хандаж цахимаар авах боломжтой юм байна.

Цахим хурлын үеэр иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд асуулт асуух бүрэн боломжтой юм. Энэ удаагийн хурлын үеэр иргэдийн зүгээс угаарын хий мэдрэгч аваагүй айл өрхүүдэд дахин тараах эсэх талаар асууж тодруулахад, нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “65 мянган угаарын хий мэдрэгч БНХАУ-ын Эрээн хотод ирсэн байгаа. Гаалийн бүрдүүлэлт хийгдээд явж байна. 65 мянган угаарын хий мэдрэгчийг ирэх даваа гарагаас иргэдэд тараана” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 4 цаг 58 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 4 цаг 59 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 6 цаг 41 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 14 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 28 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 7 цаг 31 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 9 цаг 37 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 9 цаг 39 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 9 цаг 41 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 42 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 9 цаг 43 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 2 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 4 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 10 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 19 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 11 цаг 58 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 12 цаг 49 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 12 цаг 50 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top