x

Үзвэр үйлчилгээ, сүм хийдийн барилга байгууламжид шалгалт хийжээ

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үзвэр үйлчилгээ, сүм хийдийн барилга байгууламжид хяналт, шалгалт хийжээ.

Хоёрдугаар сарын 20-ноос энэ сарын 10-ныг хүртэл гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус  хяналт шалгалтыг зохион байгуулсан байна.

Дэлхийн дахинд дэгдээд буй шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор Архангай, Говь-Сүмбэр, Өмнөговь, Сэлэнгэ, Ховд зэрэг аймгуудын Засаг даргын захирамжаар үзвэр үйлчилгээ, сүм, хийдийн үйл ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд зогсоосон ба эдгээр аймагт үйл ажиллагаа явуулж буй үзвэр үйлчилгээ, сүм, хийдийн барилга байгууламжид хяналт шалгалтыг захирамж, тушаал, шийдвэр цуцлагдсны дараа шалгахаар ажиллаж байна.

Хяналт шалгалтад нийт 249 үзвэр үйчилгээ, сүм хийдийн барилга байгууламж хамрагдснаас гамшиг осол, гал түймэр гарч болзошгүй 2038 зөрчил дутагдлыг илрүүлж, хяналт шалгалт хийх явцад 461 зөрчлийг арилгуулсан. Бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, дүгнэлт, танилцуулгыг бичиж, эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллалаа.

Шалгалтаар дохиоллын систем суурилуулсан боловч ашиглалтын явцад мэргэжлийн байгууллагаар шалгуулж, засвар үйлчилгээ хийгээгүй, акт дүгнэлт, барилгын нөөц гарц болон зам гарцан дээр эд зүйл байрлуулсан, агааржуулалт, утаа зайлуулах системийн ашиглалтын хэвийн байдлыг хангаж ажиллаагүй, засвар үйлчилгээ хийгээгүй, цахилгааны утсаар монтажласан, цахилгаан байгууламжийн өрөө тасалгааны хаалганд цахилгааны аюулгүй байдлаас хамгаалах санамж, тэмдэг, тэмдэглэгээ болон зам гарцын чиглэл заасан анхааруулах тэмдэг тэмдэглэгээг хүний нүдэнд ил харагдахуйц газар байрлуулаагүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 4 цаг 58 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 4 цаг 59 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 6 цаг 41 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 14 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 28 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 7 цаг 31 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 9 цаг 37 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 9 цаг 39 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 9 цаг 41 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 42 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 9 цаг 43 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 2 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 4 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 10 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 19 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 11 цаг 58 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 12 цаг 49 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 12 цаг 50 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top