Эрүүл мэндийн яамнаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг дөрөвдүгээр cарын 30-ныг хүртэл сунгах нь зүйтэй гэж үзжээ.
"Эрүүл мэндийн яам дөрөвдүгээр cарын 30-ныг хүртэл сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах нь зүйтэй гэж үзэж байна. Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэх нь халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ" гэжээ.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: "Хөл хориог үргэлжлүүлэх эсэх дээр яам дангаараа санал гаргахгүй. Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэж УОК-т санал оруулна" гэсэн юм.
Уг асуудлыг баасан гаригт болох УОК-ын хуралдаанаар шийдвэрлэнэ.



