x

Нийслэлийн харьяаны 1050 байгууллага цахимаар албан бичгээ солилцоно  

Коронавирусийн алдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд байгууллага хоорондын албан бичгийг цахимаар солилцдог болсон талаар өнөөдөр мэдээлэв.

Мэдээллийг Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, “Newsonic” компанийн захирал Д.Анхбаяр, Архивын газрын технологийн газрын дарга Х.Төмөрбаатар нар хийв.

Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй "Дижитал Монгол" хөтөлбөрийн хүрээнд цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх, хэрэглээг дэмжих болон олон улсад тархаад буй шинэ төрлийн коронавирусийн цар тахалаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах зорилгоор аж ахуйн нэгжүүд нийслэлийн харьяаны 1050 байгууллагуудтай онлайнаар тоон гарын үсгээр баталгаажсан цахим албан бичгийг солилцоход бэлэн болжээ.

М.Халиунбат: “Нийслэл 2014 оноос “Ухаалаг Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг, 2016 оноос төрийн ажлыг цахимжуулах ажил эрчимтэй хийгдсэний үр дүнд 54 үйлчилгээг ард иргэддээ цахимаар хүргэдэг болсон.

Тэгвэл удахгүй ард иргэдтэйгээ харьцдаг үндсэн платформ болох ulaanbaatar.mn хаягаа шинэчлэн хүргэх гэж байна” гэлээ.

О.Чинзориг: “Бид  нийслэлийн 1100 гаруй байгууллагуудын дотоод албан хөтлөлтийг 2016 оноос  цахимжуулж эхэлсэн.  Энэ хугацаанд 800 мянга гаруй бичгийг хоорондоо солилцжээ. Албан бичгийг 1-2 хоногт, нэг албан бичгийг хүргүүлэх зардал 1500 төгрөг байсан.

Харин цахим хэлбэрээр онлайнаар харилцсанаар нийслэлийн албан бичиг хүргэлтийн зардлыг 40-50 хувь бууруулсан. Нийслэлтэй харьцаж байгаа байгууллагууд, аж ахуйн нэгжүүд “Смарт оффис” системийг ашиглаж цахимаар албан бичгээ боловсруулж илгээх, солилцох боломж бүрдэж байна” гэв.

"Смарт оффис” системийг ашиглахын тулд аж ахуйн нэгжүүд Тоон гарын үсгийн Гэрчилгээ олгогч байгууллагаас тоон гарын үсгийн гэрчилгээ авсан байх шаардлагатай бөгөөд https://smartoffice.mn эсвэл нийслэлийн http://ulaanbaatar.mn/ цахим хуудасруу хандаж “Албан бичиг” цэсийг сонгон бүртгүүлснээр хандах эрхтэй болно гэдгийг “Newsonic” компанийн захирал Д.Анхбаяр онцолж хэлсэн юм.

Энэхүү ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүд нь тоон гарын үсгийн Гэрчилгээ олгогч байгуулагаас олгосон Тоон гарын үсгийн е-Токен төхөөрөмжөө ашиглан, “Смарт Оффис” /https://smartoffice.mn/ системээр дамжуулан нийслэл, дүүргийн харьяа байгууллагууд руу болон өөр хоорондоо албан бичиг илгээх, хүлээн авах, хянах боломжтой болж байгаа юм.

Аж ахуйн нэгжүүдээс цаасаар хүлээн авдаг албан бичгийг ийнхүү цахимжуулснаар нийслэлийн албан бичгийн харилцаа 100 хувь цахим хэлбэрт шилжиж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 4 цаг 57 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 4 цаг 58 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 6 цаг 40 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 14 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 27 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 7 цаг 30 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 9 цаг 36 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 9 цаг 38 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 9 цаг 41 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 42 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 9 цаг 43 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 1 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 3 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 10 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 18 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 11 цаг 58 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 12 цаг 48 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 12 цаг 49 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top