x

Коронавирус бидний эргэн тойронд…

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотоос эхлэлтэй коронавирус хоёр сар гаруй хугацаанд дэлхийн 155 улсад тархаж, 182 мянган хүнийг өвчлүүллээ. Өчигдрийн байдлаар Covid-19-ын халдвараар 7155 хүн амь насаа алдаад байгаа бол 79433 хүн эдгэрсэн гэсэн тоон мэдээлэл бий. Манай улсын хувьд ч гэсэн коронавирус илэрсэн улсын тоонд багтаад найм хонож байна. Франц, Солонгос, Герман, Италиас зөөвөрлөгдөж ирсэн таван тохиолдол илрээд байгаа юм. Тэгвэл манай хоёр хөршид коронавирус илрээд удаж байгаа бол Казахстанд өнгөрсөн баасан гаригт бүртгэгдэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Цар тахал” хэмээн зарласан Covid-19-ын нөхцөл байдал  бидний эргэн тойрон, хөрш улс орнуудад  ямар байгааг хүргэе.

Хойд хөршид

Хойд хөршид өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд коронавирусын анхны тохиолдлоор Хятадын хоёр иргэн бүртгэгдэв. Халдвар авсан хүний тоо өчигдрийн байдлаар 93-д хүрчээ. ОХУ-д халдвар авсан иргэдийн дунд бага насны хүүхэд байгаа бөгөөд түүнээс өвчний шинж тэмдэг илрээгүй боловч тээгч болсон байжээ. ОХУ халдварын тархалт нэмэгдэхээс сэргийлж гуравдугаар сарын 13-ны өдрөөс ХБНГУ, БНФУ, Итали, Испани Улс руу хийх нислэгийг хязгаарлах, бизнес, хүмүүнлэгийн болон албаны шугамаар зорчихоос бусад Италийн иргэдэд виз олголтыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргаад байна. Мөн алба хаагчид вирусын халдвар илрүүлэх оношлуураар бүрэн хангагдсан, нөхцөл байдал бүрэн хяналтад байгаа гэж мэдэгдэв. Даваа гарагт ОХУ-ын Засгийн газар түр хугацаанд гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй болсноо бас зарлав.

Хятадад

Дэлхийн хэмжээнд коронавирусын өвчлөл, нас баралт хамгийн их байгаа улс бол манай урд хөрш юм. Коронавирус анхлан БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод нэгдүгээр сарын 2-нд бүртгэгдсэнээс хойш тус улсын мужуудад тархаж өнөөдрийн байдлаар зөвхөн Хубэйд 3500 хүн нас бараад байна. Хятад улсын хэмжээнд Covid-19-аар 81000 хүн өвчилжээ. Харин 60 гаруй мянга хүн эдгэрсэн учраас БНХАУ-ын Ерөнхий Сайд Ли Көчян гуравдугаар сарын 10-ны өдөр Төрийн зөвлөлийн Байнгын хороог хуралдуулж, халдварт өвчний нөхцөл байдал сайжирч байгаа тул эдийн засаг, санхүүгийн салбарын үйл ажиллагааг дэмжих чиглэл өгчээ. Ингэхдээ санхүүгийн байгууллагын гадаад худалдааны зээлийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг түр хугацаанд зогсоох, даатгалын компаниудыг богино хугацаанд төлбөрийн нөхцөлөө бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаад хамтын ажилллагааг хөгжүүлэх зэрэг ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон байна.

Казахстанд

Баян-Өлгий аймагтай хил залгаа Казахстан улсад коронавирус бүртгэгдээд тав хонож байна. Германаас ирсэн зорчигчдоос анхны хоёр тохиолдол илэрснийг зарлаж байсан бол удалгүй Италиас ирсэн зорчигчдоос дахин хоёр тохиолдол илэрч, бямба гаригт халдвар тээгчийн тоо зургаад хүрсэн байв. Сүүлийн хоёр тохиолдлын нэг нь Москва хотоос Алматыд нисэж ирсэн зорчигч байсан бол нөгөө нь Польшийн нийслэл Варшаваас нийслэл Нур-Султанд ирсэн зорчигч байжээ. Сүүлийн мэдээллээр Казакстанд коронавирусын 10 тохиолдол бүртгэгдэж 1000 гаруй сэжигтнийг тусгаарлаж, 500 орчим хүнийг гэрийн хөл хорионд байлгаж байгаа гэнэ. Шинэ коронавирусын тархалтаас сэргийлэх зорилгоор Казахстан улс Наурызийн баярыг тэмдэглэхийг хориглож, Нацист Германыг ялсны 75 жилийн ойд зориулсан цэргийн парадыг цуцлаад байгаа.

Монголд

Манай улсад коронавирусын таван тохиолдол илэрсэн. Халдварын анхны тээгч франц иргэний биеийн байдал тогтворжиж байгаа бол БНСУ-аас ирсэн хоёр эмэгтэйн биеийн байдал тогтвортой, Москва хотоос ирсэн эмэгтэйн бие хүндэвтэр байгаа тухай ХӨСҮТ мэдээллээ. Мөн ЭМЯ-наас өчигдөр шуурхай мэдээлэл хийж тав дахь тохиолдол бүртгэгдсэнийг зарласан юм. Дээрх иргэдийн нэгдүгээр зэргийн  хавьталтай 111 иргэнээс шинжилгээ авсан бөгөөд 61-ийнх нь хариу сөрөг гарчээ. Харин энэ сарын  14-ний өдөр Казахстан Улсаас Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор орж ирсэн монгол иргэний эхний шинжилгээний хариу сөрөг гарсан тухай аймгийн Засаг дарга А.Гылымхан хэллээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 133 хүнийг тусгаарлах байранд, 59 хүнийг гэрт нь тусгаарлан, байнгын хяналт тавьж байна.

КАЗАКСТАНД 1000, ОХУ-Д 2000 МОНГОЛ ХҮН БИЙ

Монгол Улс халдвар гарсан орнуудаас иргэдээ тусгай үүргийн онгоцоор татсаар байна. Тэгвэл Казахстанд 1000 гаруй иргэн сурч, зорчиж байгаа бол ОХУ-д 2000 Монгол оюутан байдаг юм байна. Харин Казахстан болоод ОХУ хооронд зорчиж буй 300-аад иргэн байдаг гэсэн мэдээлэл бий. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “ОХУ-д байгаа манай оюутнууд гэр рүүгээ явна гэдгээ мэдэгдээд, Улаан-Үд рүү яваад эхэлсэн. Тэгэхээр Алтанбулагийн боомтоор орж ирнэ. Оюутнуудын хичээл хаагдаад, дотуур байрандаа байх боломжгүй болбол нутагтаа ирэхээс өөр аргагүй” гэсэн мэдээллийг өглөө.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 8 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 9 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 6 цаг 51 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 24 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 38 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 7 цаг 41 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 9 цаг 47 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 9 цаг 49 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 9 цаг 51 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 52 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 9 цаг 53 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 12 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 14 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 20 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 29 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 8 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 12 цаг 59 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 0 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top