Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдлын талаар шуурхай мэдээллэл хийлээ.
ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйгээс коронавирусийн илэрлээ. Ингэснээр Монгол улсад халдварын тав дахь тохиолдол бүртгэгдэж байна.
Тухайн иргэн нь Италиас ирсэн Монгол улсын иргэн. Лабораторийн шинжилгээгээр коронавирус болох нь тогтоогдсон ба хавьтлыг судлах ажил эхэлсэн.
Одоогоор өвчтөний биеийн байдал нь тогтвортой байна. Өчигдөр бүртгэгдсэн Германаас ирсэн зорчигчоос тухайн иргэн нь хол суусан буюу ойрын хавьтал биш гэж үзэж байгаа" гэв.
Мөн Улсын Онцгой комиссын шийдвэрээр гадаадаас ирж байгаа шинж тэмдэгтэй иргэдээс гадна Итали, Иран, БНСУ-ын Дэгү, Бусан гэсэн хотуудаас ирж байгаа зорчигчдыг шинж тэмдэггүй млрээгүйч ХӨСҮТ-д хүлээн авч тусламж үйлчилгээ үзүүлж, онош тодруулах ажиллагаа явуулж байгаа нь тодорхой хэмжээнд оновчтой арга хэмжээ болж байгааг онцоллоо.
Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Монгол Улсын 231 иргэн эх орондоо ирсэн юм.
Монгол улсад бүртгэгдээд буй "COVID-19"-ийн тохиолдлууд:
-
Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
-
Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
-
Гуравдугаар сарын 17-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.



