x

Нийгмийн хамгааллын тусгай төвийг шинэчилнэ

Нийслэлийн Засаг даргын “Гэр оронгүй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” А/345 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, нийслэлийн Нийгмийн халамжийн газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн хамгааллын тусгай төв хамтран  томоохон худалдааны төв, захууд, авто вокзал, орц хонгил, гудамж талбайд хоноглон, архины хамааралтай орон гэргүй 400 гаруй иргэдийг илрүүлж эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэн, түр байршуулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан өнөөдөр нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвд ажиллалаа. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвд 382 иргэнийг байршуулж эрүүл мэндийн үзлэгт хамруулсан бөгөөд үүнээс 154 иргэнийг ар гэрт нь хүлээлгэж өгчээ. Одоогийн байдлаар тус төвд орон гэргүй 145 иргэн түр байршиж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж 12 төрлийн үйлчилгээг авч байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Г.Цэрэндулам хэлэхдээ “Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хотын Захирагчийн өгсөн чиглэлийн дагуу орон гэргүй иргэдийг илэрүүлж, түр байршуулах төвд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж байна. Халдвар тээх өндөр магадлалтай учраас эдгээр иргэдэд халдвараас урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг  авч ажиллаж байна. Үүнээс гадна сэтгэл зүй, соёл хүмүүжлийн арга хэмжээ, хөдөлмөр эрхлэлтэд хамруулах, бичиг баримтжуулах зэрэг 12 төрлийн үйлчилгээнд хамруулж байгаа” гэлээ.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд орон гэргүй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад архаг хууч өвчинтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа аж. Одоогийн байдлаар сүрьеэтэй 12 иргэнийг тусгаарлаж эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулж хяналт тавьж ажиллаж байгаа талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр дуулгасан юм.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа цаашид Нийгмийн хамгааллын тусгай төвийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал бий эсэх талаар лавлаж тодруулахад, яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулах, иргэдийг зөөвөрлөх шаардлага тулгардаг учраас автомашинтай болохыг тус төвийн албан хаагчид хэлсэн юм. Мөн орон гэргүй иргэд архины хамааралтай байдаг учраас найман нэрийн хүнсний дэлгүүрүүдэд нарийн зохицуулалт хийх хэрэгтэй байгааг тайлбарлав.

Түүнчлэн талууд Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл барих асуудлаар санал солилцлоо.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа хэлэхдээ “Дэлхий даяар тархаад буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлуудад нэг ч иргэнийг орхигдуулж болохгүй. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс шаардлагатай байгаа автомашины асуудлыг судалж, яаралтай хариу өгөөрэй. Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу нийгмийн хамгааллын тусгай төвийг шинэчилж өргөтгөх ажлыг эрчимжүүлнэ” гэлээ. Мөн тэрбээр архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтэд хамруулах, эмчилгээ зөвлөгөөний төлөвлөгөөтэй “Архидалтын эсрэг аян”-ыг ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар дуулгаад, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор Нийгмийн хамгааллын тусгай төвд байгаа иргэдэд урьдчилан сэргийлэх багцыг гардуулав.

Халдвараас урьдчилан сэргийлэх уг багцад олон удаагийн хэрэглэх амны хаалт таван ширхэг, хоёр ширхэг гарын саван, 10 ширхэг витамин, халдвараас урьдчилан сэргийлэх, амны хаалт хэрэглэхэд анхаарах зөвлөмж зэрэг багтжээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 8 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 9 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 6 цаг 51 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 24 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 38 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 7 цаг 41 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 9 цаг 47 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 9 цаг 49 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 9 цаг 51 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 52 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 9 цаг 53 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 12 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 14 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 20 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 29 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 8 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 12 цаг 59 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 0 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top