Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу одоогийн байдлаар нийт 732 иргэн эх орондоо ирээд байна.
Өчигдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн гурав дахь нислэгээр Монгол улсын 257 иргэн эх орондоо иржээ.
Эдгээр иргэнийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ болон ОБЕГ-ын харьяа Жаргалантын сувилал, Наранбулаг амралтын газарт хуваарилан 14 хоногийн хугацаанд тусгаарласан байна.
Гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 244 монгол иргэн, Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 231 монгол иргэн эх орондоо ирсэн.
Харин өчигдөр орой 22:50 минутанд ЭМЯ-аас мэдээлэл хийсэн бөгөөд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн гурван иргэнээс коронавирусийн халдвар илрээд байна.



