x

“Тавантолгой төмөр зам”-ын захирал Н.Удаанжаргал хүн зодож, бүлэглэн танхайрчээ

Гэрэл зургийг Монцамэ

МАН-ын залуу халаа, “шилэгдсэн кадр”, хурган дарга нарын хүн амь, зодоон цохион, танхай, хүчингийн хэргийн түүх дахин нэгээр нэмэгдэв. Энэ удаад МАН-ын бас нэг “томоотой” гишүүн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал гэгч бусдын амь насанд халдахаар завдсан байна.

Уг хэрэг шинэ жилийн баярын өмнө болсон ч хуулийн байгууллагуудын хавтсанд үдээтэй өнөөдрийг хүрсэн байна. Хохирогч нь АН-ын ҮБХ-ны гишүүн, Сэлэнгэд нэр дэвших магадлалтай гэгдэж байгаа нэгэн. Олны нүд, чихэнд хүргэж болохгүй шалтгаан байсан учраас Г.Удаанжаргал хэргийг дарж өнгөрөөхийн тулд хамаг хүчээ дайчилсан бололтой.

Хохирогчийн нэрийг Н.Ганхөлөг гэх бөгөөд Н.Удаанжаргал “босс” Тавантолгойн ордод лиценз эзэмшдэг “Өсөх-Зоос” ХХК-ийн дэд захирал Б.Бумцэнд, Ц.Тулга нартай нийлж бүлэглэн зоджээ. Хохирогч амиа аврахын тулд тэдний гараас арай гэж мултарч хүмүүсийн дунд зугтаж очсоноор энэ хэрэг азаар амины гарзгүй өнгөрсөн байна. Зодоон эхлэх үед Н.Удаанжаргалыг дагаж явсан бас нэг залуу бичлэг хийж эхэлсэн бөгөөд хохирогч ч тэдний цаад зорилго, илт өдөөн хатгалгыг гадарласан учир эсэргүүцсэн ганц ч хөдөлгөөн хийлгүй зодуулсан байна.

Нэгэнт зодооны үеэр хохирогчийн эсрэг нотолгоо гаргаж авч чадаагүй учир өөрсдийн гар утсаараа хийсэн бичлэг болон гэмт хэрэг гарсан “Сөүл” рестораны камерын бичлэгийг бүгдийг устгасан аж. Хэргийн ул мөрийг баллах энэ үйлдэлд нь “Сөүл” рестораны эзэн, намын журмын нөхөр, хатагтай Д.Өнөрболор ч бас оролцсон бололтой.

Ийм нэгэн “жижигхэн” хэргийг цагдаагийнхан гурван сар шалгаж, прокурорт хянагдаж байна. Намын дарга нь дургүй нэгнээ дуртай газраа шанаадаж чаддаг, дагалдагч нар нь өрөөндөө архидаад нэгнийхээ аминд хүрдэг, аймгийн Засаг ноёны өрөөнд байнга болдог архидалтаас залуухан бүсгүй цогцос болоод гэртээ харьдаг ийм намд энэ зэргийн зодоон бол “жижиг” асуудал. Намынх нь нэр хүртэл “МАН-яак” болчихоод байхад тоож байгаа ч амьтан алга.

А.Чулуу

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 17 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 18 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 7 цаг 0 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 33 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 47 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 7 цаг 50 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 9 цаг 56 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 9 цаг 58 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 10 цаг 0 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 2 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 3 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 21 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 23 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 29 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 38 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 18 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 13 цаг 8 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 9 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top