Эрүүл мэндийн яамнаас 22 цаг 50 минутанд шуурхай мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар:
-Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс гурван хүний лабораторийн шинжилгээний хариу 20:00 цагийн үед гарч, коронавирусийн халдвар илэрлээ.
Эдгээр хүнд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Халдвар гарсан улс орноос иргэдээ авчирч байгаа тул эрсдэл байгаа гэж тооцоолсны дагуу бэлтгэлээ хангасан байсан. Иргэдийг нэг бүрчлэн тусгаарласан байгаа.
Францаас Берлинээр дамжин ирсэн хүний биеийн байдал хүнд байна. Германаас ирсэн хүний ойрын хавьтлын есөн хүнийг тусгаарласан.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
-Дэлхий нийтээр тархаад байгаа халдварын тохиолдол манай улсад гарах нь цаг хугацааны асуудал байсан. Тиймээс иргэддээ шаардлагатай зөвлөгөө, зөвлөмжийг тогтмол хүргэсээр байна. Хэдийгээр эрсдлийг мэдэж байсан ч өндөр настан, жирэмсэн, амьдралын бэрхшээлтэй иргэдээ авч ирсэн. Иргэдээ тайван байхыг хүсэж байна. Айж сандарч дархлаагаа бүү унагаарай.




Сэтгэгдэл (2)