Эх орондоо яаралтай ирэх хүсэлтэй иргэдээ тусгай үүргийн онгоцоор татан авчирч байгаа билээ. Иргэдийг ирсэн даруйд нь тусгаарлаж байгаа. Мөн ачаа тээшийг халдваргүйжүүлж, тусгаарлалтаас гарсных нь дараа хүлээлэж өгөхөөр болсон.
Тэгвэл өчигдөр БНСУ болон ХБНГУ-аас ирсэн гурван иргэнд "коронавирусийн халдвар илэрлээ" гэсэн мэдээлэл цахим орчинд тархаад байна.
Энэ талаар ЭМЯ-аас тодруулахад "Ирсэн иргэдээс халуурсан хүн байгаа. Гэхдээ шинжилгээний хариу гараагүй. Маргааш гарна. Иймд худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсэж байна" гэлээ.



