x

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа ирэх сард болно

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/187 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулагдана.

Цахим дуудлага худалдааны давуу тал нь  оролцохыг хүссэн хүн бүр интернетэд холбогдсон компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан дуудлага худалдаанд байршил харгалзахгүй оролцох боломжтой юм. Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж нь хүсэлтээ 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 04 дүгээр сарын 08-ны өдрийн 08:30 цагийн хооронд www.mle.mn цахим системээр бүртгүүлнэ.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:

  1. Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/;

  2. Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/

Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд мессежээр болон имэйлээр мэдэгдэнэ. Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно.

Нэг иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн мөнгийг оролцох дуудлага худалдаа тус бүрт тушаана.

Дуудлага худалдааны дэнчин, тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

  • Банк: Нийслэлийн Төрийн сан

  • Данс: 100200051049

  • Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа

  • Гүйлгээний утга: Дэнчингийн үнэ, НГЗБТ-ний дугаар бичих

Дуудлага худалдааны үнийн саналыг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09:00 цагаас эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.

Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, оролцогч тус бүрд газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ.

Холбоо барих утас: 7777-1285, 315712, 89050093

Дуудлага худалдаагаар олгох газрын байршил, зориулалт, дуудлага худалдааны анхны үнэ

Дүүрэг

Хороо

Газрын байршил

Зориулалт

Газрын хэмжээ /га/ 

Дуудлага худалдааны анхны үнэ нийт /төг/

 

 

1

Баянзүрх

5

Эрдэнэтолгой дээр

Үүрэн холбооны станц

0.009

2 381 219

 

2

Баянзүрх

11

Ургах наран хорооллын зүүн хойд уулан дээр

Үүрэн холбооны станц

0.007

631 553

3

Баянзүрх

11

Хуучин эмэгтэйчүүдийн хорих ангийн хойд талын толгой дээр

Үүрэн холбооны станц

0.01

842 214

 

4

Баянзүрх

20

Хуандайн аманд

Аялал жуулчлал

2.0

88 720 000

 

5

Сонгинохайрхан

2

Толгойтын эцсийн тойргийн зүүн хойд уулан дээр

Үүрэн холбооны станц

0.034

1 524 686

 

6

Сонгинохайрхан

21

Баруун турууны давааны баруун хойд талд

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

0.5

1 500 800

 

7

Сонгинохайрхан

21

Ар Шижирийн аманд

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

0.5

13 648 000

 

8

Сонгинохайрхан

21

Батсүмбэрийн зам дагуу, 347-р зөрлөг

Шатахуун түгээх станц

0.5

115 400 000

 

9

Хан-Уул

21

Морингийн гэр хорооллын урд

Орон сууц

0.4

45 309 200

 

10

Хан-Уул

21

Нисэх зурвасын урд талд 

Өвлийн хүлэмжийн аж ахуй

3.3

146 128 000

 

11

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

0.5

9 650 000

 

НИЙТ

9.26

493 807 672

 

НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 6 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 7 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 6 цаг 49 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 22 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 36 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 7 цаг 39 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 9 цаг 45 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 9 цаг 47 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 9 цаг 49 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 50 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 9 цаг 52 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 10 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 12 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 18 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 27 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 6 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 12 цаг 57 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 12 цаг 58 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top