Улсын онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр өглөөний 07.00 цагаас нийслэлээс орох гарах, хот хөдөлгөөнийг нээсэн.
Нийслэлийн товчоодоос өгч байгаа мэдээллээр өмнөх удаа буюу цагаан сарын дараа хөдөлгөөн нээх үетэй харьцуулахад хөдөлгөөний ачаалал харьцангуй бага байна.
Мөн нийслэлээс орон нутгийг зорьж байгаа иргэдийн хөдөлгөөн харьцангуй их, харин орон нутгаас нийслэл рүү ирж байгаа хөдөлгөөн өмнөхтэй харьцуулахад багассан байна гэсэн юм.

















