Улаанбаатар-Токио чиглэлд хийх тусгай үүргийн нислэгийг 08:55 цагт хийхээр бэлтгэл ажлыг хангаж, онгоц хөөрлөө.
Хүндэтгэн үзэх шалтгаантай монгол иргэдээ авч ирэх онгоц 14:30 цагт Наритагийн олон улсын нисэх буудалд газардах юм байна.
БНСУ, Япон улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар ажилсаар байна. Энэ хүрээнд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 244, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлээр 231 иргэн эх орондоо ирээд байна.
Мөн Улаанбаатар-Истанбулын нислэгийг гуравдугаар сарын 18-ны 06:30 цагт хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.



