x

Алхам холдох эрхгүй аюулгүй байдлын МАНААЧИД

Улс даяар хоёр дахь удаагаа хөл хорио тогтоов. Монголчууд аюулт өвчнөөс сэргийлэх төрийн шийдвэрээ дагахаас гадна өөрсдөө ч сэрэмж алдахгүй байх хариуцлагатай үе хаяанд ирлээ.

Иргэдийн ихэнх нь гэрээсээ гарахгүйг хичээж сэрэмжилж байгаа энэ үед онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагын алба хаагчид л амсхийх чөлөөгүй ажиллаж буй юм. Тэд иргэдийн аюулгүй байдлын манаанд 24 цаг цурамхийх чөлөөгүй зогсч байгаагийн нэгхэн хэсэг нь Эмээлтийн шалган нэвтрүүлэх 22-ын товчоо.

Улаанбаатарын аль ч цэгт зам сэлүүн, хөдөлгөөн нам гүм. Хотын төвөөс 22-ын товчоо хүрэхэд тоотой хэдэн машин зөрсөн гэхэд нэг их хол зөрөхгүй. Гэрлэн дохионоос өөр торох зүйлгүй цэлийсэн замаар давхиад л товчоо хүрлээ. Гэтэл амралтын өдөр тэнд ажил ид оволзож байна. Хэдийгээр нийслэлээс орж, гарах хөдөлгөөн хаасан ч  түргэн мууддаг хүнс, өвс, тэжээл, шатахуун ачсан тээврийн машинууд, ар гэрийн гачигдлаар зайлшгүй нэвтрэх зөвшөөрөлтэй иргэд дугаарлажээ.

Харин онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн төвийн 30 гаруй алба хаагч иргэдээр нэг бүрчлэн асуумж бөглүүлж, биеийн халууныг нь шалгаж, тусгай зөвшөөрөл, бараа бүтээгдэхүүнийг нь хянаж байлаа. Мөн онцгой, цагдаагийн байгууллагын зарим алба хаагч уул хадаар явган эргүүл хийж яваа гэнэ. Энэ мэтээр хязгаарлалт тогтоосон дөрөв хоногийн хугацаанд 850 орчим тээврийн хэрэгсэл, 1360 орчим иргэн нэвтэрчээ.

Товчоогоор нэвтэрч байгаа иргэн бүрийг хянаж, халууныг нь үзэхээс гадна хот руу орж ирж байгаа машинуудыг ариутган нэвтрүүлж байв. 22-ын товчоогоор баруун аймгууд руу явах зайлшгүй шаардлагатай иргэдээс гадна Эмээлтийн оршин суугчид давхар нэвтэрдгээрээ онцлогтой. Харин энэ өдрүүдэд эмээлтийн иргэд оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхээрээ хот руу орж, гарч байгаа юм. Тэр дунд нийтийн тээврийн автобусыг хүртэл зогсоож зорчигчдоор нэг бүрчлэн асуумж бөглүүлж, халууныг нь шалгалаа. Нэг үеийг бодоход 20-30 хүнээс 2-3  нь цааргалахаас бусдаар бол иргэд төрийн албан хаагчдын ажлыг дэмждэг болсон гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагч хэлсэн юм.

Хязгаарлалт тогтоосон ч хөдөлгөөн тасрахгүй байгаа гэнэ. Мөн эхэндээ асуумжаа бөглөөгүй, нэвтрэх тусгай бичиггүй хүмүүс цөөнгүй ирж буцаж байсан бол сүүлийн өдрүүдэд харьцангуй жигдэрсэн.  24 цагт амарч суух чөлөө гардаггүй. Дээр нь цасаар шуурч, хүйтэн хоносон өдөр ч олон. Харин амралтын өдөр /бямба гаригт/ дулаахан байгаа гэнэ. Гэсэн ч алба хаагчидтай ярилцаад цаг гаруй зогсоход нэлээн жиндээж байснаас харахад иргэдийнхээ эрүүл энхийн төлөө аюулгүйн цэгээсээ алхам ч холдох эрхгүй ажиллаж байгаа тэднээр бахархахаас аргагүй.

Алба хаагчдын хоол, хамгаалах хэрэгслийг харьяа байгууллагаас нь хүргэлтээр авчирч өгдөг гэнэ. Мөн иргэд сайн дураараа хоол цай бариад ирнэ. Биднийг очиход ч гэсэн найзуудаараа нийлээд халуун аарц, хоол авчирсан талаараа Ю. Долгормаа “Би багшилдаг. Манай найзууд гэр бүлээрээ Шведэд амьдардаг. Монголд коронавирусаас сэргийлэхийн тулд алба хаагчид хүйтэнд өдөр, шөнөгүй ажиллаж байгаа учраас бага ч гэсэн тус дэм болохыг хүссэн. Манай найзууд нийлээд товчоод дээр ажиллаж байгаа алба хаагчдад 12 литр аарц, 200 ширхэг бууз хийж авчирлаа.

Хүйтэнд ажиллаж байгаа учраас болж өгвөл халуунаар нь идээсэй гэж бодоод зэрэг аягалж, зөөх гээд найзуудаараа ирлээ. Өдөр, шөнөгүй ажиллаж байгаа хүмүүсийнхээ хөдөлмөрийг баллахгүйн тулд иргэд маань хариуцлагатай байгаасай гэж уриалмаар байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Иргэдийг шуурхай нэвтрүүлэхийн тулд өвс, хүнс голдуу ачсан тээврийн хэрэгслийн урт цувааг шалгах зуур тэдний заримаас дараах зүйлийг тодрууллаа.

-Тээврийн цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтсийн зохицуулагч,  ахлах дэслэгч Э.Энхмөнх:

-Баруун таван аймгаас гадна замын нөхцөл байдлаас шалтгаалж Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган явах хүмүүс энэ замаар зорчиж байгаа учраас хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Энэ хугацаанд уул хадаар дамжиж явганаар нэвтрэхийг завдсан 23 иргэнийг эргүүлүүд илрүүлж буцаалаа. Мөн халуурч бүлээрсэн тохиолдол гараагүй. Одоогоор мэргэжлийн хяналт, цагдаагийн алба хаагчид  бактериас хамгаалах нэг удаагийн хувцас өмсч байна. Зорчигчдын халуун биеийн байдлыг нэг бүрчлэн үзэж асуумж бөглөөгүй хүмүүсээр нь бөглүүлж байж постоор нэвтрүүлж байна. Ер нь постон дээр ажиллаж байгаа алба хаагчид цурам хийх завгүй маш хариуцлагатай ажиллаж байгаа.

-Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн салаан захирагч, дэслэгч Г.Бямбасамбуу:

-Онцгой байдлын алба хаагчид Нийслэлийн онцгой байдлын газрын зөвшөөрлөөр постоор орж, гарч байгаа хүмүүст давхар хяналт тавихаас гадна хорио цээрийн бүсэд ээлжлэн явган эргүүл хийж байна. Мөн ямар нэг сэжигтэй тохиолдол гарахад устгал ариутгал зэргээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна. Хөдөлгөөн хязгаарласан эхний хоёр өдөр зайлшгүй шалтгаанаар нэвтрэх бичиггүй хүмүүс мэдээлэл дутмагаас нэлээдгүй буцлаа. Нэвтэрч байгаа иргэдийг удаан саатуулж дараалал үүсгэхгүйн тулд алба хаагчид нэгэн зэрэг шалгаж нэг машиныг 2-3 минутад нэвтрүүлж байна.

НМХГ-ын Агаарын чанарын хэлтсийн эргүүл хяналт шалгалтын ажилтан Б.Сайнаа:

-Цуваанд зогсч байгаа машин, нийтийн тээврийн зорчигчдод асуумжийн хуудсыг тараачихаад бөглөснийх нь дараа буцааж авдаг. Ачаалал ихэссэн үед нэмэлтээр хүмүүс ирж ажиллаж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хоёр цаг тутамд эргүүлээр ирж, цаг тутамд мэдээгээ утсаар өгч байна.  Мах, сүү өндөг гээд хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, зөвшөөрөл, аюулгүй байдалд хяналт тавьж байна. Мах түлхүү орж ирж байна. Өглөөний 09:00 цагаас хойш 20 тонн өндөг, 704 кг үхрийн мах, нэг тонн ямааны махыг шалгаж хот руу нэвтрүүллээ. Алтанбулагийн боомтоор 20 тонн өндөг орж ирсэн гэж мэдүүллээ. Шөнөдөө хүйтэн хонож байна. Бүх хүнээс зорчигчийн асуумж авч байгаа учраас суух зав гарахгүй. Шөнө боллоо гээд машины хөдөлгөөн тасрахгүй байна гэж байлаа.

Нийслэлчүүдийн ихэнх нь амарч, аль болох гэрээс гарахгүйг хичээж, тэр хэрээр уйдсан хүмүүсийн сэтгэгдэл цахим орчинд өрнөж байна. Өөрөөр хэлбэл, бид амарч, уйдаж байхад тэд цурам хийх чөлөөгүй ажиллаж байгаа учраас хүн бүр хариуцлагатай байхыг уриалж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 17 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 18 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 7 цаг 0 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 33 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 47 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 7 цаг 50 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 9 цаг 56 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 9 цаг 58 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 10 цаг 0 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 1 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 2 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 21 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 23 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 29 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 38 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 17 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 13 цаг 8 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 9 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top