Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Улсын онцгой комиссын шийдвэрээр гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас эхлэн 16-ны 07:00 цаг хүртэл улс, хот хоорондын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласан. Шийдвэрийн хугацаа өнөөдөр 07:00 цагт дуусаж, улс, хот хоорондын замын хөдөлгөөнийг нээлээ.
Одоогоор хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Орон нутгийн замд явж буй жолооч нар хурд хэтрүүлэх тохиолдол их байдаг тул олон хэсэгт зөөврийн хурд хэмжигчийг байрлуулсан байгаа аж.
Өнөөдрөөс улсын хэмжээнд хот хоорондын орох, гарах хөдөлгөөнийг нээж байгаа. Харин Баян-Өлгий аймагт COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул давтан шинжилгээнийх нь хариу гартал хөдөлгөөний хязгаарлалтыг үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.



