x

Зарим амралт, сургалтын төв, фитнес, ууланд гарах гарцуудыг нээнэ

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өчигдөр хуралдлаа.

Хуралдаанаар энэ сарын 10-нд ариутгал, халдваргүйтэлийг эрчимжүүлэн хийх зорилгоор түр хаасан аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг нээх болон Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.

Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн дагуу үйл ажиллагааг нь түр зогсоосон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг өнөөдрөөс нээж байгаа. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ариутгал, халдваргүйтэл хийж эхэлнэ.

Өнгөрөгч долоо хоногт зарим аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож ариутгал, халдваргүйтэлийг хийсэн. Энэ хугацаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 4,528 аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлэн, илэрсэн зөрчилд арга хэмжээ авч ажиллажээ.

Энэ долоо хоногоос эхлэн цаг агаар дулаарч, нэмэх градус руу орох учраас нийтийн эзэмшлийн гудамж, талбай, орон сууцны болон гэр хорооллын замд ариутгал, халдваргүйтэлийн ажлыг сайтар хийнэ гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэллээ.

Хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө сургууль, цэцэрлэгт дахин ариутгал, халдваргүйтгэлийг явуулах шаардлага байгаа талаар дүүргүүдийн удирдлагуудтай уулзаж, үүрэг өгсөн тухайгаа тэрбээр мөн онцолсон. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Засаг даргын захирамжийг аж ахуйн нэгж, байгууллагууд биелүүлж, ариутгалын ажлыг сайн хийсэн гэдгийг хуралдааны үеэр мэргэжлийн байгууллагынхан хэлж байлаа.

Орон гэргүй, тэнэмэл иргэдийг орон байртай болгоно

Хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж буй.

Энэ хүрээнд “Нийслэл хотод байгаа 382 тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан 126 иргэнийг гэрт нь хүлээлгэж өгсөн. Харин үлдсэн 238 иргэнийг тусгай төвд хүлээлгэн өгөөд байна” хэмээн нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга, хурандаа И.Баттөгс хэллээ. Эдгээр иргэдээс 38-аас дээш халуунтай 29 иргэн, сүрьеэтэй 14 иргэнийг тусад нь байрлуулсан байна.

Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан:

-“Орон гэргүй, тэнэмэл иргэдийн эрүүл мэндийн асуудалд холбогдох байгууллагууд тогтмол анхаар, хяналтаа сулруулж болохгүй. Шат шатандаа хяналт зохион байгуулалтыг сайн хийх хэрэгтэй.

Энэ бол зөвхөн коронавирусийн үед халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хийж байгаа ажил биш. Цаашид эдгээр иргэдийг зориулалтын тодорхой байртай болгож нийгэмшүүлэх, тохирох сургалтуудад хамруулах зэрэг ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Тиймээс холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран эхний ээлжинд хэдэн хүнийг сургалтад хамруулах, орон байрны асуудлыг нь хэрхэн шийдэх гэх мэт бүртгэл, судалгааны ажлыг зохион байгуулах шаардлагатай” хэмээн чиглэл өгөв.

Ахуйн архидалт, архины хордлогод орсон дуудлага нэмэгджээ

Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга, Хурандаа И.Баттөгсийн мэдээлснээр нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 6,000 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт тавьж ажилласан байна.

Гарч буй зөрчлийн дийлэнх нь гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдаалах, түргэн үйлчилгээний цэгт утаат тамхи худалдан борлуулах, мөн гэр орондоо олноор цугларах зэргээр ахуйн хүрээнд архидан согтуурах зөрчил байжээ. Мөн энэ хорио цээрийн хугацаанд архины хордлогод орсон иргэдийн тоо эрс нэмэгдсэн байна.

Иймд ахуйн хүрээний архидалтаас улбаатай гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл гаргахгүй байх талаас тогтмол хяналт шалгалт хийж, хуваарьт эргүүлээр ажиллах шаардлагатай байгааг хотын Захирагч энэ үеэр онцгойлон санууллаа.

Эрүүл мэндийн ажилтнуудын хамгаалах хэрэгслийн нөөцийн мэдээллийг сонсоно

Өчигдрийн байдлаар хотын найман товчоонд 128 эмч, эмнэлгийн ажилтнууд ажилласан бөгөөд нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээхтэй холбоотойгоор нэмэлтээр 73 алба хаагчид ажиллана гэдгийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр танилцуулсан юм.

Эрсдэлтэй орчин нөхцөлд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудын хамгаалах хэрэгслийн нөөц ямар байгаа тухай нэгдсэн мэдээллийг өнөөдөр нийслэлийн Онцгой комисст мэдээлэхийг даалгасан байна.

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсгийн хуралдааны төгсгөлд хотын Захирагч “Ариутгал халдваргүйтгэлээ сайтар хийж, элдэв зөрчил дутагдал гаргаагүй зарим аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг өнөөдөр нээнэ. Энэ нь гуравдугаар сарын 10-ны шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон байгууллагуудад хамаатай.

Гэхдээ ариутгал, халдваргүйтэлийн ажлыг цаашид ч орхигдуулж болохгүй. Мөн иргэдийн зүгээс сургалтын төв, фитнесс, спортын танхимыг нээх санал ирүүлсээр байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим амралт, сургалтын төв, фитнесс, ууланд гарч агаар салхинд алхах гарцуудыг нээж эхэлнэ. Гэвч ингэлээ гээд иргэд олноороо нэг дор бөөгнөрч, эрсдэлтэй нөхцөл үүсгэхгүй байх тал дээр хяналтаа сайтар тавих ёстой” хэмээн үүрэг болголоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 17 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 18 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 7 цаг 0 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 33 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 47 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 7 цаг 50 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 9 цаг 56 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 9 цаг 58 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 10 цаг 0 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 1 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 2 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 21 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 23 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 29 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 38 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 17 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 13 цаг 8 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 9 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top