Монгол орны нийт нутгийн 49 хувь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 18 см, цасан дахь усны нөөц 12.8 км3 байна. Тухайлбал, Увс нуур, Тэс, Завхан, Хэрлэн голын сав нутгаар 80-90 хувьд цасан бүрхүүлтэй, цасан дахь усны нөөц дунджаар 2.55 км3, Булган, Идэр, Дэлгэрмөрөн, Шишхэд, Чулуут, Хануй, Орхон, Туул, Хараа голын сав нутгаар 50-70 хувь нь цасан бүрхүүлтэй, цасан дахь усны нөөц дунджаар 0.52 км3 байна.
Ойрын өдрүүдэд нийт нутгаар дулаарч байгаатай холбоотойгоор голуудын сав, цас ихтэй нутгуудаас шар усны үер бууж болзошгүй байгаа тул шар усны үерээс урьдчилан сэргийлэх, өвөлжжилт хүндэрсэн нутгуудаар жалганд хаягдсан мал, амьтны сэг зэмийг устгах, гэр хороолол, нүхэн жорлонгуудын халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хийхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.



