x

Угаарын хий мэдрэгчийг унтрааж БОЛОХГҮЙ!

Цаг үеийн асуудлаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар нарын албаны хүмүүс өнөөдөр цахимаар мэдээлэл хийв.

Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 12 өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл авчээ. Мэргэжлийн хяналтын газрын шинжээчид дуудлага өгсөн иргэдийн гэрт үзлэг шинжилгээ хийхэд, угаарын хий мэдрэгчийг салгасан байдалтай байжээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Иргэд угаарын хий мэдрэгчийг унтрааснаас үүдэж хордлогод орох явдал цөөнгүй гараад байна. Угаарын хий мэдрэгчээ унтрааж унтаад нас барсан тохиолдол хүртэл гарч байсан. Тиймээс угаар мэдрэгчийг оролдох, байрнаас нь хөдөлгөх эсхүл унтрааж болохгүйг иргэдэд дахин сануулж хэлье” гэв.

Засгийн газрын 62 дугаар тогтоолийн хэрэгжилтэд мэргэжлийн байгууллагуудын зүгээс хяналт тавьж буй. Иргэдийн зүгээс түүхий нүүрстэй холбоотой гомдол мэдээлэл ирээгүй боловч, шалган нэвтрүүлэх товчоодуудад тээвэрлэж явсан зөрчлүүд бүртгэгджээ. Тодруулбал, Гачуурт- Улаанбаатарын чиглэлд 2,5 кг түүхий нүүрс, Гүнтийн давааны шалган нэвтрүүлэх товчоогоор 50 кг түүхий нүүрс тээвэрлэж явсныг хураан авч зөрчлийн хуулиар холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.  

Дэлхий нийтэд тархаад буй коронавириусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжаар хүнсний зах худалдааны төвөөс бусад төрлийн бараа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоож ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр болсон юм. Өнөөдрийн байдлаар 4759 аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэл хүргүүлээд байна.

Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласантай холбогдуулан хөдөө орон нутаг руу ар гэрийн гачигдал, өвчтэй хүн асрах, тусгай чиглэлийн албан үүрэг гүйцэтгэж байгаа гэх мэт зайлшгүй хүндэтгэх шалтгаантай иргэдэд нийслэлийн Онцгой комиссоос нэвтрэх зөвшөөрлийн хуудас олгож байгаа аж. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар хэлэхдээ  “Нийслэлийн Онцгой комисст хөдөө орон нутаг руу зорчих иргэдийн хүсэлт маш их ирж байна.

Хүсэлт ирүүлсэн иргэдэд нотлох баримтыг нь үндэслэж нэвтрэх зөвшөөрлийг олгож байгаа. Онцгой дэглэм тогтоосон үед зөрчил гаргасан иргэнийг 150 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг сая 500 мянган төгрөгөөр торгох учраас иргэд та бүхэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа энэ үед  төр засгаас гаргасан шийдвэрийг дагаж мөрдөхийг хүсэж байна” гэлээ.

Агаарын чанарын хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад PM10 тоосонцор 63 хувиар, PM 2.5 тоосонцор 50 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарчээ.

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 92 мянган үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчлөлөөр 2185 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн сарын мөн энэ үетэй харьцуулахад томуу, томуу төст өвчлөл 2,6 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад нийт 360 хүүхэд хэвтэн эмчүүлж байгаагаас 70 орчим хувийг амьсгалын замын өвчлөл эзэлж байгааг  нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх дуулгалаа. Дэлхий нийтэд тархаад буй коронавирусээс урьдчилан сэргийлэх хүрээнд шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын албан хаагчид эрүүл мэндийн үзлэг хийж, асуумж авч, зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллаж байна.

Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан хуурайшилт нэмэгдэж байгаа учраас иргэдийг ой хээрийн түймрийн аюулаас болгоомжилж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэртээ үлдээх, угаарын хийн хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлж зуух яндангийн битүүмжлэлийг сайтар шалгаж нягталж байхыг албаныхан санууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 25 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 26 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 7 цаг 8 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 41 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 55 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 7 цаг 58 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 10 цаг 4 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 10 цаг 6 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 10 цаг 8 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 10 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 11 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 29 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 31 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 37 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 46 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 26 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 13 цаг 16 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 17 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top