Шинэ коронавирусийн халдвар Монгол улсад илэрсэнтэй холбогдуулан УОК, НОК-ын хуралдаанаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад нийтийн тээврийн үйлчилгээг тусгай маршрутаар зорчуулах, өвчлөлийг тараахгүй байхад анхаарах, эрсдлийг бууруулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон.
Энэ үүргийн дагуу “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн “Шинэ ариусгал” ХХК-тай хамтран нийт 11 обьект 7654 м2 талбай, 288 автобусанд 2 дугаар сарын 14, 3 дугаар сарын 06, 10-ны өдөр нийт гурван удаа ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.







