Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа өчигдөр Дорноговь аймаг явах хүсэлт гаргасан билээ.
Тэрээр өмнө нь коровирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хот руу явах хүсэлтийг өгч байсан ч, улсын онцгой комиссоос хариу өгөөгүй байсаар Монгол улс хилээ бүрэн хаасан юм. Одоо Ухань хотод нөхцөл байдал сайжирч, халдварын тохиолдол багсаж, түр эмнэлгүүдээ татан буулгаад байна.
Харин Ж.Амарсанаа энэ удаа Дорноговь аймгийн Улаанбадрах суманд тусгаарлаад байгаа иргэдэд туслах саналыг сайн дурын эмч нарын хамт гаргаад байна.
Ж.Амарсанаа: Надад коронавирусийг эмчлэх бэлэн эм бэлдмэл байхгүй. Гэвч өөрийн суурь мэдлэг дээр тулгуурлан, өвчтөний биеийн байдлыг сайжруулах, эмчлэх тал дээр ажиллах санаатай байна. Би эмч хүнийхээ хувьд иргэний үүргээ биелүүлж байгаа. Түүнээс ямар нэг хувийн ашиг сонирхлын зүйл байхгүй. Би эмч нарын баг бүрэлдэхүүнтэй одоо ч гэсэн гараад явахад бэлэн байгаа ч, зам хаасантай холбоотойгоор яалтачгүй улсын онцгой комиссын зөвшөөрөл чухал байна.





Сэтгэгдэл (4)