x

Ариутгал хийх зорилгоор нийт 4825 ААН-ийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зарим худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх зорилгоор үйл ажиллагааг нь энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоолоо.

Захирамжийн талаар нийслэлийн удирдах албан тушаалтнууд хэвлэлийн бага хурлыг цахим хэлбэрээр хийв.

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан Хотын захирагч С.Амарсайхан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай А/333 тоот захирамжийг гаргасан байна. Захирамжийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зарим худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх зорилгоор үйл ажиллагааг энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоохоор болсон байна.  

Захирамжийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бараа бүтээгдэхүүний худалдаалдаг 55 их дэлгүүр, бүх төрлийн барааны 495 дэлгүүр болон үсчин гоо засал, хувцас засвар, гэр ахуйн модон эдлэл, ахуйн электрон засвар, хими цэвэрлэгээ, алт мөнгө үнэт эдлэлийн дэлгүүр, ломбард, гэрэл зургийн үйлчилгээ, автомашин, авто сэлбэгийн худалдаа, барилгын зах гэх мэт нийт 4825 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож ариутгал халдваргүйжүүлэлт хийх юм байна.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх тархалт хүрээг нь нэмэгдүүлэхгүйн тулд үйл ажиллагааг түр зогсоосон үед аж ахуйн нэгжүүд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын газраас аж ахуйн нэгж болон айл өрхүүд хэрхэн халдваргүйжүүлэлт хийх талаарх зөвлөмж тарааж байгаа. Иргэд гэртээ өдөртөө 3-5 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх, хувийн ариун цэврийг сайтар хангах, олон нийтийн газраар зорчихгүй байх, сайн чанарын хоол хүнс хэрэглэх, халуун бүлээн цай уух хэрэгтэй” гэв.

Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр: "Аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөл бүхий гэрээт байгууллагуудаар хийлгэнэ. Нийслэлийн 180.8 км урттай хатуу хучилттай автозам, 9.2 сая ам метр нийтийн эзэмшлийн талбайг ариутгана” гэв.

Харин нийтийн эзэмшлийн зам талбайн ариутгалыг агааршуулагч машин, агаарын хийгээр орон зайг ариутгадаг орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг ашиглан  хийхээр төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээг авч ажиллах юм байна. Мөн гамшгийн хэмжээнд ажиллаж буй энэ үед худал мэдээ мэдээлэл тараах, төрийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх аж.

НЦГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Л.Амармөрөн: “Бидний зүгээс иргэдийг аль болох торгож, хуулийн хариуцлага хүлээлгэхээс илүүтэйгээр сануулах, зөвлөх, мэдээлэл өгч ажиллаж байгаа. Иргэд маань төр засгаас хэрэгжүүлж буй ажлуудыг ойлгож, хүлээцтэй хандаж, ухамсартайгаар хүлээн авч байгаа” гэв.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн  дарга Ц.Мөнхбаатар: “Хүнсний захаас бусад үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, таван өдрийн турш ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэнэ. Иргэд хүнсний хомсдол үүсэх мэтээр буруу ташаа ойлгож их хэмжээгээр нөөцлөх шаардлагагүй, хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэв.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Нарантуул, Дүнжингарав, Сандэй зэрэг томоохон худалдааны төвүүдийн хүнс, ахуйн хэрэглээний тасгууд ажиллах юм байна.

Харин бусад төрлийн бараа үйлчилгээний тасаг цэгүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 26 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 27 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 7 цаг 9 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 42 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 56 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 7 цаг 59 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 10 цаг 5 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 10 цаг 7 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 10 цаг 9 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 10 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 11 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 30 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 32 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 38 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 47 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 26 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 13 цаг 17 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 18 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top