x

“Хүний төлөө” одонт Д.Сарангэрэл сайдаа ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭНЭ ҮҮ!

Нэг франц эр ба гурван сая монгол

COVID-19 хэмээх аймшигт вирус дэлхийн таван тив, 100 гаруй улс оронд тархаж газрын зураг дээр Монгол торойгоод үлдчихсэн өглөө бүхэн түүнийгээ харж сэтгэл амардаг байлаа. Гэтэл гуравдугаар сарын 10-ны өглөө хар мэдээ салхинд авалцсан түймэр шиг Монголыг бүрхэв.

“Монголд коронагийн тохиолдол илэрлээ....”

“Юу болов оо, хэн тараачхаваа?” Тэр дор нь эзнийг нь илрүүлэв. Франц улсаас ирсэн 57 настай эрэгтэй гэдгийг тэр дор нь тогтоов. Харин бүхэл бүтэн улсыг дэлхийн айдсын газрын зурагт зоож өгсөн “эрхэм хүндтэй” тэр нэгэн нь Арева хэмээх мөн л “алдартай” компанийн ажилтан болж таарав. Арева Монголия гэх уг компани нь “Бадрах Энержи” болгон нэрээ өөрчилжээ.

Мөн Арева групп Орано хэмээн нэрээ өөрчилсөн байна. Арева групп нь Монголд үйл ажиллагаа явуулдаг Арева Монгол ХХК, Кожеговь ХХК, Арева Майнс ХХК гэх гурван охин компанитай аж. Арева Монгол компани нь 1996 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн Францын төрийн өмчит Арева группын Монгол дахь толгой компани. 2009 оны 12-р сард ураны хайгуулын үйл ажиллагааг хамтран санхүүжүүлэх зорилгоор Мицубиши корпорацтай гэрээ байгуулж, Арева Монгол компанийн хувьцааны 34 хувийг эзэмших болжээ. Харин Мон-Атом компани нь Эрдэнэс Монгол ХХК-ийн охин компани юм байна.

Яагаад энэ компанийн тухай сөхөв гэвэл Арева Монголд урантай холбоотой олон асуудлыг үүсгэсэн, яг одоо коронавирус тээсэн хүнээ сул чөлөөтэй явуулж бүхэл улсын үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулсан тул лицензийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг олон нийт Засгийн газраас шаардаж эхэлсэнтэй холбоотой.

Учир нь уг компани ганц хүнээ тусгай машинаар тосоод авчхаагүйн дээр галт тэргээр Дорноговь аймаг явжээ.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын хууль дүрэм, хөл хорионы онцгой нөхцөлийг уландаа гишгэв. Тус компани тухайн хүнээ манай улсад ирэхээс эхлээд үзлэг шинжилгээнд хамруулах зэргээр шаардлагатай бүх арга хэмжээг авах ёстой байв. Гэтэл тэгсэнгүй. Дараагийн асуудал Францын иргэнд өөрийгөө 14 хоног тусгаарлахыг хүссэн ч хориг зөрчсөн гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдэв. Энэхүү мэдэгдэл хүмүүсийг дургүйцлийг төрүүлж байна.

Учир нь монголчууд бүтэн хоёр сарын туршид үйлдвэрлэл, үйлчилгээгээ зогсоож жижиг дунд үйлдвэрлэлүүдээ хүнд байдалд оруулж, цэцэрлэг сургуулиа тарааж, жижигхэн эдийн засгаас царцаан байж хөл хорион сууцгаасан билээ. Нийт монголчуудын итгэл найдвар, хичээл зүтгэл ийнхүү нэг л өглөө талаар болсонд олон нийт бухимдахаас аргагүй.

Францын иргэнийг гуравдугаар дугаар сарын 02-нд нисч ирэхэд нь Баянгол зочид буудалд буулгасан байна. Гэтэл тэр хүн Ариг, КFС, Веранда гэх мэт рестораноор үйлчлүүлээд зогсохгүй, Дорноговь аймаг руу галт тэргээр зорчин явж компанийнхаа ажилчидтай хурал хүртэл хийжээ. Монголд нислэгээр 120 хүн хамт ирсэн байна.

Тэдний дунд ДЭМБ-ынхан байсан бөгөөд Монголд ажиллахаар ирээд хөдөө орон нутаг руу тал тал тийшээ таран оджээ.


Уг мэдээллийг хөөвөл БНГУ-ын ASB байгууллагын баг ДЭМБ-ын уриалгаар Монгол Улсад мэргэжлийн тусламж, зөвлөгөө өгөхөөр зургаан хүний бүрэлдэхүүнтэй ирсэн бөгөөд тэд коронавирустэй тогтоогдсон Франц улсын иргэнтэй нэг онгоцонд зорчиж ирсэн байна. Тухайн зургаан иргэний нэг нь нутаг руугаа буцсан бөгөөд бусад таван иргэн манай улсад байгаа аж. Тэднээс шинжилгээ авсан бөгөөд хариу нь одоогоор гараагүй байгаа юм.

Бүр цаашилбал ДЭМБ-ын төлөөлөгчид УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж мөн ЭМЯ, ХӨСҮТ зэрэг эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч нарт сургалт, зөвлөгөө өгсөн байна. Түүнчлэн орон нутгаар явж эмнэлгийн байгууллагын бэлэн байдалтай танилцжээ. Тэдний тухай мэдээлэл зургийн хамт байх бөгөөд амны хаалт зүүсэн нь ховор харагдана.

ДЭМБ-ынхан болохоор халдвар авдаггүй дархлагдсан улс байдаг юм болов уу. Өрнийн хүн гэхээр өөрөөсөө дээгүүр мэтээр бодож хууль журмаа хөсөр хаядаг хил гаалийнхны тухай мэдээлэл дурдагдсангүй. Монголчуудыгаа хөл хорионд суулгачхаад “хаалга үүдээ нээлттэй” хаячихсан юм биш байгаа гэсэн хар сэжиг төрнө.

Ийм л нөхцөл байдал үүсч хөл толгойгоо олохоо байн бужигнаж байна. Францын иргэнтэй хавьтсан гэх Улаанбаатар дахь 80, Дорноговь дахь 43 хүний мэдээллийг тодорхой болгож тусгаарлаж байгаа хэмээн Улсын онцгой комисс мэдээлэв. Мөн Цагдаагийн ерөнхий газар хавьтал бүхий 500 орчим иргэн байгаа гэлээ.

Дарга нараа ичээнээсээ гарна уу, иргэд хүлээгээд байна

Франц эрийн зэрэгцээ суудалд сууж ирсэн 67 настай, гэрэл зурагчин Англи эр 2020.03.05-ны өдөр Увс аймгийн Улаангом хотод очжээ. Улаангомд очоод Гранд зочид буудалд нэг хонож, Ундармал улаан сарнай ресторанд хооллоод Бөхмөрөн суманд очсон байна. Тус сумын Ямаат гэх газарт хаваржиж байгаа н.Эрдэнэбаатар гэдэг айлын илүү гэрт байж, гэрэл зургаа авчээ. Энэ үед нь тус аймгийн Онцгой комиссоос очиж тусгаарлаад байгаа аж. Тэрбээр Увс аймагт 50 гаруй хүнтэй уулзсан байх магадлалтай байна.

COVID-19 дэлхийг хэрсний учир энэ. Хэрвээ энд дурдагдсан бүх хүн халдвар авсан бол яах вэ? Гудиггүй, хэнэггүй гурван сая монгол гал голомтоо харин ч чандлан сахиж чадсан юм сан. Харин бие биедээ шаардлага тавьж, хандив тусламжаа өгч өнгөрөөсөн 70 хоногийн хичээл зүтгэлийг талаар болгож коронагийн халдвар авсан 108 дахь орноор зарлуулсан Францын иргэнийг яагаад тусгаарлаагүй вэ, яагаад дураар нь явуулсан бэ? гэдэг асуултад өнөөдөр хариулах хүнгүй тэнүүчилж явна.

“Хачин сайн ажиллаж байгаа, бид шаардлагатай бүх арга хэмжээг авч чадаж байгаа хэмээн ДЭМБ-ын мэдээг шууд дамжуулж гялайлгасан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “тэр хүн үгэнд ороогүй” гэх утгатай юм ярьж өөрөөсөө зайлуулж байна.

Коронаг ч сүхдээд, загнаад зогсоох ч “ид шидтэй” Ерөнхий сайд У.Хүрэлсүх таг чиг.

Арай халдвар авахаас айгаад өөрийгөө хөл хорионд хийчхээгүй байлтай. Дэлхийн хэмжээнд тус вирусийг бүрэн судалж амжаагүй, вакцин ч гаргаагүй байхад "уул үзээгүй хормой шуух" гэгчээр үүрэгт ажлаа хийх ёстой сайд дарга нь биесээ одонгоор шагнаад эхэлсэн. Энд вирус илрээгүй иргэдээ чангалаад, өч төчнөөн мянган эгэл ажилчдыг зүтгүүлээд өөрсдөө тэрүүгээр нь улстөрийн шоу хийсний гай ийнхүү ирлээ.


“Хүний төлөө” хэмээх одон шагнал хүртэн малийтлаа инээн зургаа татуулж зогссон Д.Сарангэрэл сайд коронагаар шоу хийж яаман дээрээ хандив тусламж цуглуулахаас өөр дорвитой ажил хийж чадсан уу? Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам өвчнөөр улс төр хийж нэр хүндээ өсгөж хий дэмий мэдээллээр хөөцөлдөж байсан уу? “Бушуу туулай борвиндоо баастай” гэгчийн үлгэр болов.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хэвлэлд “Халдвар авсан франц улсын иргэнтэй гуравдугаар сарын 2-нд нислэгээр хамт ирсэн 100 гаруй хүнийг хяналтад авч байна. Нэг бүрчлэн шинжилгээ авах ажил эхэлсэн. Тухайн халдвар авсан хүн нь Францад очиж, гэртээ 10 оноод ирсэн байна. Өөрийнх нь асуумж тайлбараар бол супермаркет орсон гэж хэлсэн. Тухайн бүс газарт нь нэг тохиолдол бүртгэгдсэн байсан.” Тухайн иргэн Монголд ирэхэд нь шинжилгээ авахад илрээгүй нууц үедээ байсан байна. Н

эгдүгээр хавьтлын 100 хүнээс гадна, 2, 3 дугаар хавьтлын нийт 500 гаруй хүнийг холбоо, хаягийг тогтоосон. Нэр бүхий гурван ресторанаар үйлчлүүлсэн. Улсын Онцгой комисс 24 цагийн турш ажиллаж байгаа. Тухайн өдөр онгоцоор 120 хүн ирсэн. Түүний 40 орчим хүн нь халдвар авсан хүнтэй ойр байсан, хавьтал авах эрсдэлтэй гэж тооцож, тусгаарлах ажил явж байна” гэж мэдэгдлээ.

Айдас хүйдэстэй албаны мэдээг ийн уншиж сууна. Гурван сая монголчуудаа У.Хүрэлсүхийн Засгийн газар гэрт нь хорьж байгаад гаднаас “тахал” импортолж “хядахаар” шийдсэн мэт. Тусгаарлаж байгаа, хорьж байгаа гэж хоёр сар попорсон Засгийн газрын үнэн нүүр царайг халдвар тээгч франц илчилж орхилоо.

Дэлхийд COVID-19 тархаж эхлэхэд л ард иргэд агаарын хилээ хаахыг Засгийн газарт сануулж анхааруулж ирсэн. Гэтэл монгол хүнд халдахгүй, хятад, солонгосоос л халдаж магадгүй гэсэн “тэнгэрлиг хүлээлттэй” төр засаг ард иргэдийнхээ хүсэлтийг үл ойшоосоор ирсэн. Гэтэл айн жийрхэж байсан корона хэмээх аюул нь алс холын Францаас өөрөө нисээд ирэв. Монгол улс дахь Францын элчин сайдын яам илт хүнээ өмгөөлөн хаацайлж, аюулгүй байдалд санаа зовж буй талаараа мэдэгдэж төр засгийнхантай ч уулзаад амжив. Бүрэн улсын гурван сая хүний амь хэнд хамаатай болж таарав? Зөвхөн өөрсдөд нь үү?

Ер гаруй хувийн импорттой хөрштэйгээ аятайхан учир зүйгээ олоод хилээ хаагаад голомтоос хамгаалаад ард иргэд ч ажил төрөл, амьдрал, цаг хугацаагаа зориулан хичээсэн монголчууд уурсч байна. Аргагүй. Хичээгээгүй, эрсдэл хүлээгээгүй хүн өнөөдөр байхгүй.

Харин хайнга хэнэггүй Засгийн газар, хуурамч дүр эсгэсэн Улсын онцгой комисс, мэргэжлийн биш Эрүүл мэндийн сайд нар өнөөдөр гурван сая хүний амийг аюулын аманд шидчихээд хуралдаж сууна. Зам харгуй, зах дэлгүүрүүдийг хаана гэснээр дэлгүүрүүдэд дугаар үүсч хүнсний үнийг өсгөхөд хүргэлээ.

Өнөөдөр ч ингээд бужигнаад л өнгөрлөө. Маргааш яах вэ? Хаачих вэ? Их хурлын дарга, Ерөнхий сайд аа ичээнээсээ гарна уу? Иргэд чинь хүлээж байна.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (150.129.142.164)
    Chibyu giiguulsen ym pizda
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Ажилчид (64.119.20.43)
    Мэдээж бичсэнийг эхлээд уншихад л ойлгомжтой байна. Сайд бол яахав ЕС-руу авирах нэг муу гишгүүр төдий л байх шиг, харин эцсийн бай нь Хүрэлсүх ЕС гэдэг нь ойлгомжтой. Ингэж сандраад байгаа нь өвчнөөс ард түмнийг хайралсандаа бус, өрсөлдөгчөө намнах арга гэдэг нь ойлгомжтой. Та нар хэзээ ч ард түмэнд хайртай байж, тэдний төлөө сайн юм хийж байгаагүй, чадвар ч сэтгэл ч байхгүй хүмүүсийн нэгдэл!
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • хүний төлөө (66.181.161.57)
    монголчуудын эрүүл мэндийн эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагаа болсон бактерлогийн зэвсэг гэсэн үг ийм юм хийсэн нөхдүүд хариуцлага хүлээнэ олонд тархаж хүний амь эрсдвэл шууд ялаа эдлэх хэрэгтэй оруулсан нөхдүүдтэй хатуу хариуцлага тооцох хэрэгтэй шүү төрийн тэргүүнээ 14 хоног тусгааралсан мөртлөө аан арайч дээ санаатай хийсэн үйл ажиллагаа шүү ямар ялтай вэ түүнээ эдлэх ёстой
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
  • Хүрэлсүх сайд Коронагэрэл сайдыг сольж ард түмний стресийг арилгах байлгүй дээ (103.212.119.194)
    Соль соль
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
  • Иргэн (202.131.250.130)
    ТӨР ЗАСАГ АЛГА БОЛООД 3 ХОНОХОД ҮГҮЙЛЭХ ХҮН БХГҮЙ ЭЭ. БИЧИГ ЦААС ХЭРЭГ БОЛВОЛ НЭГ САНАЖ МАГАДГҮЙ
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
  • Баатар (202.9.40.58)
    Энэ тэнэг авгайг яаралтай огцруулж Их хурлын гишүүнээс нь эргүүлэн татаж улс үндэстний эсрэг гэмт хэрэг үйлдсэнийх нь тѳлѳѳ яллах хэрэгтэй юм шиг бодогдчихлоо
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
    • Hariutslagaa hylee Sarangerel!!!!
      2020 оны 03 сарын 12
  • Иргэн (202.126.89.18)
    Хэвийн бсан хүнсний үнэ огцом өссөн нь дийлэнх иргэдэд хүнд тусч бна.Ялангуяа олон үйлчилгээ хаагдсанаар орлогоороо амьжиргаагаа залгуулдаг иргэд...орлогогүй ,түрээсийн мөнгөө төлж чадахгүй,банкны зээлээ төлж чадахгүй,бас хүнсний үнэ өссөн,ядаад өдөртөө үнэгүй хоол иддэг,үдийн хоолонд хамрагддаг хүүхдүүдийн цэцэрлэг сургууль нь ажиллахгүй...хариуцлагагүй бдал маш их хохирол дагуулж бна.
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.55.188.36)
    Baahan show shaaj, dotoodod yamr ch shaardlagagui hol horij surjignechiheed odont saidiin baij baigaa tsarai ni ene dee
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
  • Ёоооё (202.9.46.194)
    Энэ шагналыг өгөх зөвөлгөө өгсөн бөгс долоогч ямар арьс хэлсэн бол тэрийг нь авч малийгаад зүүж байгаа сээхэлзүүр сайданцар ичиж үхмээр
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (183.81.171.2)
    Хамгийн гол нь одоо дэлхий дахинд Монголоос Францын иргэн халдвар авчээ гэж яригдана. Тиймээс маш зөв мэдээллийг дэлхийн хэвлэлүүдэд өгөх хэрэгтэй.
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
  • Монгол (202.9.40.115)
    Хүний төлөө шагналыг Монгол хүний төлөө гэж өөрчлөхгүй бол саяны. Садаа гэрэл авгайн шагнал бол Франц хүний ажлыг амжуулахсны төлөө байсан нь нотлогдлоо
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
  • Нийгэм шаардаад бна (202.126.88.233)
    Хүний төлөө юу хийчээд шагнал авдаг юм бэ ичиж үх. Үхэж чадахгүй бол ажилаа өгөөд зайл
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.161.107)
    Ёстой ямар инээдтэй юм бэ ДЭМБ тусламж зөвлөлгөөг биётээр нь оригоор авчирч үзүүлж өгч байгаа юм бна.тусалсан хүнд баярлалаа гэхиймуу.
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
  • Жирийн иргэн (66.181.161.17)
    Хуцалгүй савраа сайн угаахаа бод. УОК-д ажил хийх боломж олго.
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
  • Irgen (202.179.25.109)
    Tur zasag ,eruul mendiin yam,Ontsgoi huchnii baiguullaga chadah chineegeerei ajillaj baigaad bid harij baina . Yasaan teneg teneg ym yariad bicheed baidag ym be . Hiisen ajliig ni harij baij . Soliorhoo boliochee
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
    • Yag tiim shuu
      2020 оны 03 сарын 11
  • Zochin (192.82.73.10)
    Minii bodloor tur zasag eruul mendiin yam ug ni chadliinxaa chineegeer l ajillaj bga sanagdaad yum. Xedii mergejiliin bish gelee said ni sain l ajillaj 2 sar garan tevcheer yumsan. Unen xudliig ni medexguich ter karantind oruulaxgui avaad yavsan geed bga zarim neg xumuus bga l sonsogdox yum
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 26 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 27 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 7 цаг 9 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 42 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 56 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 7 цаг 59 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 10 цаг 5 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 10 цаг 7 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 10 цаг 9 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 10 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 11 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 30 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 32 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 38 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 47 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 26 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 13 цаг 17 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 18 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top