Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийг ашиглалтад оруулах, шилдэг уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл, мөн тусгайлсан зээлээр барих гүүрэн замны асуудал зэрэг 17 асуудлыг хэлэлцэж байна.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Тэрээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хотын түгжрэлийн бууруулахад чиглэсэн ажлуудын талаар хэлэлцлээ. “Тэнгэрийн тойрог” төслийн хүрээнд нийслэлийн А бүсэд зам барих асуудлыг шийдлээ. Үүнд 6-12 метрийн өндөрт, нийтдээ 13 км-ийн урттай хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй хоёр түвшний замын байгууламжийг барихаар боллоо. Ингэснээр түгжрэл 46.5 хувь буурч, агаарын бохирдлыг 20 хувь багасна гэж тооцоолж байна.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар. Энэ зам бол хоёрдугаар түвшний зам учраас төлбөртэй. Нэг тээврийн хэрэгслээс 1 ам.доллар хураах бөгөөд зургаан жилийн дотор зээл болон зээлийн хүүг нөхнө гэж үзэж байна. Энэ зам нь сансрын аюулгүйн тойргоос зүүн дөрвөн зам, урагшаагаа нарантуул, дүнжингарав, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хан-уул дүүрэг, нарны гүүрээсээ дөрвөн зам, гэсэр сүм 100 айл гээд бүтэн тойрог явна. Замыг барихын тулд орон нутгийн төсвөөс мөнгө гаргахгүй бөгөөд концессын гэрээгээр 25 жилийн хугацаатай хийгдэж байгаа төсөл" гэж хэллээ.
Мөн Дүүжин замын маршрут нь Баянхошууны уулзвар – Ханын материал – 3, 4 дүгээр хорооллын эцэс хүртэл нийтдээ 4 .9 км зам байх юм. Энэ замаар өдөрт 22 мянган зорчигч тээвэрлэгдэнэ. Хугацаа 16 минут, буудал хооронд 1.6-6 км байхаар төлөвлөгдөж байна.
Улаанбаатарт газрын асуудал хүнд болсон учраас энэ хоёр зам хоёулаа өндөрт баригдана. Цамхгийн өндөр 22-110 м, хоорондын зай нь 250-700 м, зогсоол хоорондын зай 2-6 км бөгөөд нэг кабинд 8-10 зорчигч тээвэрлэх аж.




Сэтгэгдэл (45)