x

Д.Сарангэрэл: Орчуулагч, жолооч, KFC-гийн ажилтан зэрэг хүмүүсийг тусгаарласан

Гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ. 

Тухайн иргэний талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: “Өнөөдрийн хүртэл коронавирусийн халдвар Монголд бүртгэгдээгүй байлаа. Харамсалтай нь гаднаас зөөвөрлөгдөн бүртгэгдлээ. 

Тухайн иргэн гуравдугаар сарын 7-ны өдөр бие зарайгаад байна гэсэн өгүүлэмжтэй кэмпийнхээ эмчид хандсан. Халууныг нь үзэхэд 37.4-тэй байсан. Гадаадын иргэн халуурсан шинж тэмдэгтэй байсан учраас түүний уулзсан, галт тэргэнд хамт зорчсон, зочид буудлын ажилчид зэрэг хүмүүсийн бүртгэлийн гуравдугаар сарын 7-ноос эхлэн хийж, хаягжуулалт хийсэн. 

Улаанбаатар 40, Дорноговь аймагт 80 хүнтэй уулзсан. Эдгээр хүмүүст өөрийгөө тусгаарлах зөвлөмж өгсөн. 

Галт тэргээр зорчсон 28 хүн, онгоцонд тухайн иргэний суудлаас урагш, хойш, хажуу талын тус бүр гурван эгнээний зорчигдын нэрс бүгд байгаа. Өнгөрсөн шөнө 01:30 цагт шинжилгээний хариу гарсан даруйд иргэдийн нэрсийн дарааллын дагуу ХӨСҮТ-д авчирч, шинжилгээ авч байгаа. 

Франц иргэн Дорноговь аймагт кэмпдээ тусгаарлагдсан. ХӨСҮТ-ийн хоёр баг шаардлагатай эм, тариа, тоног төхөөрөмжтэйгээр Дорноговь аймгийг зорьсон. 

Францын Элчин сайдын яамнаас манайд бичиг ирүүлсэн. Уг бичигт “Онош батлагдаагүй байхад тухайн улсын болон компанийн нэр хүндэл халдаж, олон нийтийн зүгээс ялгаварлах хандлага гарахаас болгоомжилж байна” гэсэн байсан.  

Өвчтөнийг зөөвөрлөх эсэхийг тус аймагт ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүс шийднэ. Миний авсан мэдээллээр тухайн иргэний байгаа кэмп тохижилт сайтай, хүчин төрөгчийн хангамж өгөх бололцоотой гэсэн. Дорноговь аймаг нь дижитал рентргэн аппараттай учраас уушгинд нь ямар өөрчлөлт гарсныг газар дээр нь үзэх боломжтой.

Иргэддээ хандаж гуравдугаар сарын 30-н хүртэл тогтоосон каринтинийг сахин биелүүлэхийг хүсч байна. Аль болох тархалтыг хумих арга хэмжээ авч байна. Тиймээс иргэд ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүсээ халамжилж, аль болох гадуур явахгүй, маск зүүж, гараа ариутгахыг зөвлөж байна. 

Франц иргэний орчуулагч, жолооч болон түүний гар барьж мэндчилсэн хүмүүс, kfc-гийн хоол хүргэж өгсөн ажилтан зэрэг хүмүүсийг нэгдүгээр хавьталд тооцон тусгаарласан. Голомтод ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүдийг 14 хоногийн хугацаатай тусгаарлана" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Уншигч (202.9.40.68)
    Үнэхээр муухай алдаа гаргалаа даа. Энэ хүн карантинд хяналтад байсан бол яая гэх вэ гэтэл гадуур байлгаад баахан халдвар тараасны дараа нь илрүүллээ шүү дээ. Харамсалтай байна.
    2020 оны 03 сарын 10 | Хариулах
  • Уншигч (202.9.40.68)
    Үнэхээр муухай алдаа гаргалаа даа. Энэ хүн карантинд хяналтад байсан бол яая гэх вэ гэтэл гадуур байлгаад баахан халдвар тараасны дараа нь илрүүллээ шүү дээ. Харамсалтай байна.
    2020 оны 03 сарын 10 | Хариулах
  • Уншигч (202.9.40.68)
    Үнэхээр муухай алдаа гаргалаа даа. Энэ хүн карантинд хяналтад байсан бол яая гэх вэ гэтэл гадуур байлгаад баахан халдвар тараасны дараа нь илрүүллээ шүү дээ. Харамсалтай байна.
    2020 оны 03 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 28 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 29 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 7 цаг 11 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 45 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 58 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 8 цаг 1 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 10 цаг 7 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 10 цаг 9 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 10 цаг 12 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 13 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 14 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 32 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 34 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 41 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 49 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 29 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 13 цаг 19 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 20 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top