Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан: "Хүнс, ахуйн барааны худалдааны төвүүдийг хаахгүй. Харин хүн олноор цугладаг томоохон барааны зах, бөөний төвүүдийг хаах асуудлыг удахгүй шийднэ. Түүнчлэн хүнсний хомсдол үүснэ гэж иргэд үймэх хэрэггүй" гэв.
Мөн тэрээр "Хүнсний бараа бүтээгдэхүүн орж ирдгээрээ ирж байгаа бөгөөд нөөцийн махыг өчигдрөөс борлуулж эхэлж байна. Нийт 14 орчим мянган тонн буюу хангалттай мах нөөцөлсөн. Хүнсний хомсдол үүсэхгүй" гэлээ.



