x

Болох ёстой юм болж, бид ч хүртэх ёстойгоо л хүртэв

"Хүссэн юм хүзүүгээр татав" гэдэг шиг болох ёстой юм болдгоороо боллоо. Шинэ корнавирусын халдвар өмнөд хөршид бүртгэгдсэн цагаас хойш сар гаруй хугацаанд манайхыг тойрсон нь зол болсон ч аврал болсонгүй. Анхны тохиолдолд Монголд хэдийн бүртгэгдчихлээ. Дахиад олон тохиолдол илэрч болохыг бидний хайнга, дүйнгэ байдал бүрнээ харуулав. Шинэ коронавирусын тээгч болсон, Франц улсын иргэн Монголд ирээд Улаанбаатарт 40 гаруй, хөдөө орон нутагт 80 гаруй хүнтэй уулзсан байна.

нэ сарын 02-ны өдөр Аерофлотын онгоцоор Москва-Улаанбаатар нислэгээр ирсэн Францын иргэн нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх "Бадрах энержи" компанид ажилладаг гэх мэдээлэл байна/

Харин манай эрүүл мэндийн байгууллагынхан түүнийг нь хараад л сууж байж. "Өөрийгөө тусгаарлаарай гэсэн чинь үгэнд ороогүй байна" гээд сууж байх нь манай л ёс юм байх даа. Нөгөө "босуул" нь тавхан хоногийн дотор 100 хол илүү хүнтэй хавьталд /бэлгийн биш шүү/ орчихсон байх жишээтэй. Тэсрэх бөмбөг цаашаа, бактерлогийн зэвсэг юм уу хаашаа. Өнөөх өдөр болгон хуралдаад, урьдчилан сэргийлсэн тухай мэдээлээд байсан зүйл нь хий хоосон зүйл байсныг нэг л өдөр харууллаа. Одоо анхны хавьтагч нараас дам хавьталд орсон иргэдийг олж илрүүлэх ажиллагаа явуулж байна гэв. Бэлдсэн эмнэлгийг ор нь хүрэлцэхгүй тийшээгээ болж байна. 

Энд ганц эрүүл мэндийн болон хяналтын байгууллагуудыг буруутгах аргагүй. Иргэдийн өөрсдийн ухамсар гэж бас нэг юм байна. Сая сар шинээр хөл хорио тогтоосон цагаар гэхэд Улаанбаатарчууд хэдүүлээ хөдөө гадаа руу холхив. Хорио тавигдаж зам нээгдэхэд 14000 машин Улаанбаатар луу орж ирнэ гэсэн нь 100 гаруй мянга болсон. Тэгэхээр дан ганц хяналтын байгууллагуудын өгч байгаа мэдээлэлд итгэх аргагүй болж байна.

Саяхан Лас Вегаст болсон олон улсын хуралд оролцоод ирсэн 16 монгол бас л олон улсын хуралд оролцсоноо мэдээлээгүй, хамт хуралд оролцсон Канадын иргэнээс коронавирус илэрсний дараа очсон нь улс нь Гадаад харилцааны яамаар дамжуулж ноот бичгээр анхааруулж байх жишээтэй. Тэгэхээр бидний "тархинд" бас их учир байна аа даа. Агаарын хилээ хаахыг иргэдийн зүгээс хичнээн удаа сануулж, шаардсан билээ дээ. Одоо халдвар нэгэнт хөл тавиад ороод ирсэн хойно ямар ч мундаг ген, монгол хүний дархлаа хамаагүй боллоо. 

Харин ч өнөөдрийг хүртэл халдварын тохиолдол бүртгэгдээгүй байсан шалтгаан нь Монгол хүний генд, мундаг дархлаа энэ тэртэй ямар ч холбоогүй, ердөө л олны дотор цөөхүүлээ гэдэг маань хамгаалалт болж байсныг сануулах ч хэрэггүй болов уу. Харин одоо тэр цөөхөн ам нь анхаарал болгоомжгүй, хайнга гөжүүдээсээ болоод хиарч мэдэхээр болчихоод байна. Болох ёстой юм болдгоороо болж, бид ч хүртэх ёстойгоо л хүртэж байна даа...

Б.ЗАЯА

   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.229.123.196)
    Онцгой комиссын удирдаж бгаа Энхтүвшин бас Сарангэрэл нар үнэхээр ажиллах чадваргүй, дүйнгэ хүмүүс юмаа.Энэ хүмүүстээ хариуцлага хоцорчээ.иргэд хичээхээрээ хичээж байна, сүүлдээ энэ хүмүүст үнэхээр дургуй хүрэх юмаа.Арай ч дээ, ийм хайнга хариуцлагагүй байж болох уу?
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (64.119.27.58)
    Амьд үхдэлийн халдварт тахал олон шалтгаанаас гарч болно дайнаас ч гарч болно. Америкийн эрдэмтэд амьд үхдэлийн тахал ортойг нотлоод америкийн армид амьд үхдэлтэй тэмцэх гэрээ байгуулж сургуулилт хийдэг болсон монгол улс энэ гэрээнд нэгдэж ор
    2020 оны 03 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 28 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 30 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 7 цаг 11 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 45 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 59 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 8 цаг 1 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 10 цаг 7 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 10 цаг 9 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 10 цаг 12 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 13 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 14 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 32 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 34 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 41 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 49 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 29 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 13 цаг 19 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 20 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top