Гурвадугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр вирус илэрсэн буюу эерэг хариу гарсан байна.
Францын улсын иргэн 57 настай эрэгтэйг Монгол улсад ирсэний дараа 14 хоног өөрийгөө тусгаарлах мөн түүнтэй ойр байх Монгол улсын хоёр иргэнд тусгаарлах үүрэг өгч сануулсан боловч Улаанбаатар хотоор зорчиж, хот хоорондын хөдөлгөөн хийжээ. Тэрээр Баянгол зочид буудалд тав хоног байсан байна.
Мөн Сайншанд руу вагоноор явсан бөгөөд ганцаараа купенд зорчсон байна. Гуравдугаар сарын 7-нд өөрийн ажтлдаг камп дээрээ очсоны дараа халуурч эхэлжээ. Одоогоор биеийн халуун 37,8 хэм байна. Тэрээр уурхайн өрөөнд ганцаараа байсан байрлаж байжээ.
ХӨСҮТ нарийвчилсан асуумж судалгаа авч, лабораторийн шинжилгээнд сорьц ирүүлэхээр ажиллаж байгаа ба нийслэлээс шаардлагатай хэрэгслүүдийг аван тусгай баг Дорноговь аймаг явсан байна. Тус уурхайд 40 гаруй хүн ажилдаг аж.
Одоогоор Баянгол зочид буудлын ажилтнуудыг тусгаарлах ажлыг эхлүүлж, ойрын хавьтагчдыг тогтоож байна.




Сэтгэгдэл (2)