Монгол улсад шинэ төрлийн коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ.
Гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн шинж тэмдэг илэрчээ.
Тухайн иргэн Монголд ирснийхээ дараа эхлээд Улаанбаатарт 40 гаруй хүнтэй, хөдөө яваад 80-аад хүнтэй уулзжээ. Гуравдугаар сарын 7-ны өдрөөс халуурах шинж тэмдэг илэрч тусгаарлагдсан байна.
Өөрийгөө тусгаарла гэсэн үүрэг өгсөн боловч, шаардлагыг биерүүлээгүй байна. Мөн шаардлага өгч, анхааруулсан байхад Франц улсын иргэнтэй уулзсан эхний хавитагч болох Монгол улсын иргэн И болон Д нарт хуулийн хариуцлага тооцож, хатуу арга хэмжээ авна гэв.
ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: "Тухайн гадаадын иргэнд та халдвартай улсаас ирсэн учраас өөрийгөө 14 хоног тусгаарлаарай гэж хэлээд байхад гадуур явж олон хүнтэй уулзсан нь харамсалтай.
Шөнийн 02:00 цагаас эхлэн бид хууль хүчний байгууллагуудтай хамтраад нэгдүгээр хавьтлын иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ аваад эхэлсэн" гэв.
Мөн иргэдийг нийгмийн хэв журмыг онцгойлон сахиж, мэргэжлийн байгууллагуудын тавьж буй шаардлагыг биелүүлж байхыг анхаарууллаа.




Сэтгэгдэл (1)