Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх "Бадрах энержи" компаниийн ажилтан Францын иргэнэээс коронавирус илэрлээ. Тэрээр гуравдугаар сарын 02-ны өдөр Аерофлотын онгоцоор Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монголд ирсэн байна.
Түүнтэй хамт онгоцоор зорчсон, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоох ажиллагаа явагдаж байна.
Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотоос гарах, орох хөдөлгөөн болон хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг ирэх даваа гаригийн өглөөний 07.00 цаг хүртэл хаалаа.



