x

Онцын шаардлагагүй бол гадаад руу зорчихгүй байхыг УРИАЛЖ байна

Улсын Онцгой комисс өчигдөр буюу энэ сарын 8-ны өдөр хуралдаж БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг сунгаж гуравдугаар сарын 28-н хүртэл зогсоох шийдвэр гаргасан. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: "COVID-19 халдвар манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл маш өндөр байна, гуравдугаар сарын 30-ныг хүртэл аль ч улс руу зорчихгүй байхыг уриалж байна" гэсэн юм.

Тэрээр "COVID-19 халдвар өнөөдөр дэлхийн 99 оронд бүртгэгдээд байна. Нэгэн жишээ хэлэхэд, Италиас 27, Иранаас 12 улсад COVID-19-ийн халдвар зөөвөрлөгдсөн. Тиймээс манай ард иргэд онц шаардлагагүй бол гадаадын аль ч улс руу зорчих хэрэггүй. Учир нь дэлхийн бөмбөрцгийн 50 гаруй хувьд нь халдвар нэгэнт илэрчихсэн. Манай улсад тохиолдол бүртгэгдээгүй ч зарим улс орнуудаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл маш өндөр байгаа учир гадаад руу чиглэх урсгалаа зогсоох хэрэгтэй. Ядаж гуравдугаар сарын 30-ныг хүртэл тэсэх хэрэгтэйг хэлмээр байна" гэсэн юм.

Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин: "Байдал амаргүй байна. Дэлхийн 99 оронд "COVID-19"-ийн халдвар дархаж, өвчилсөн хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Тиймээс бид тайвширч болохгүй. Хийж буй ажлаа сайжруулж, сонор сэрэмжээ сайжруулах шаардлагатай байна. Тусгаарлах байр олныг гаргасан. Одоогоор 500 орчим хүн  тусгаарлах байранд байна”.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан: “Шинэ коронавирусийн тархалт эгзэгтэй байдалд шилжиж байна. Монгол Улс 3-4 сар дотоодын хэрэгцээгээ хангах шаардлагатай байна. Одоогоор махны 12 мянган тонн нөөц байна. Махны нөөцийг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд өдөрт 100 тонн нөөцийн мах хэрэглэх боломжтой. Өнгөрсөн онд гэхэд 60-70 тонн мах нийлүүлж байв. Мах бэлтгэн нийлүүлэх 60 гаруй аж ахуйн нэгж 12 мянган тонн махыг экспортлохоор бэлдсэн ч зохих  шаардлага хангаагүйгээс дотоодын зах зээлд борлуулахаар болсон” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 29 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 30 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 7 цаг 12 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 45 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 59 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 8 цаг 2 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 10 цаг 8 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 10 цаг 10 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 10 цаг 12 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 13 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 14 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 33 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 35 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 41 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 50 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 29 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 13 цаг 20 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 21 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top