Өнөөдөр болох зарим үйл явдлын товыг хүргэж байна.
10.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Хотын дарга С.Амарсайхан болон нийслэлийн харьяа газруудын дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 11325044
11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар өөрийн байрандаа мэдээлнэ.
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д зүрхний төрөлхийн гажигтай, зүрхний цоорхойтой хүүхдүүд COVID-19-ийн улмаас гадаадад хагалгаанд орох боломжгүй болсон талаар иргэд мэдээлнэ.
12.00 цагт “Эрдэнэт ард түмний өмч” хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
12.30 цагт “Нийгмийн ардчилал” Монголын эмэгтэйчүүдийн холбооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн талаар мэдээлнэ.



