Хоёрдугаар сарын 23-28 хооронд АНУ-ын Лас Вегас хотод зохион байгуулагдаж, дэлхийн 60 гаруй орны 6000 төлөөлөгч оролцсон Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форумд манай улсаас Remax компанийн 24 хүн оролцжээ.
Тэднийг гуравдугаар сарын 3-5-ны хооронд эргэж ирэхэд нь тусгаарлаж, 16 хүнийг ХӨСҮТ-д ажиглалтад авсан байна. Үлдсэн найм иргэн одоогоор ирээгүй байгаа бөгөөд маргааш ирмэгц нь тусгаарлана гэж өнөөдөр ЭМЯ-наас хийсэн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Тусгаарлагдсан 16 иргэн олон улсын форумд оролцсон гэдгээ хэлээгүй бөгөөд уг хуралд оролцсон Канад улсын иргэнээс коронавирус илэрсний дараа араас нь ноот бичгээр мэдэгдсэн байна.




Сэтгэгдэл (16)