Маргааш буюу даваа гаригаас эхлэн Нийслэлийн зургаан дүүргийн 279 цэгт нөөцийн махыг худалдаалж эхэлнэ.
Засгийн газраас 2020 онд 20 мянган тонн мах нөөцлөх үүргийг ХХААХҮ-ийн сайдад өгсснөөс одоогийн байдлаар 13 мянга 200 тонн махыг нөөцлөөд байгаа аж. Хөгжлийн банк зээлийн асуудлыг шийдвэрлэвэл нөөцийн мах бэлтгэх 15 аж ахуйн нэгж нь үргэлжлүүлэн мах нөөцлөх юм байна.
Энэ удаа нөөцийн махыг нийслэлийн зургаан дүүргийн 279 цэгт нэг килограмм махыг 7700-6200 төгрөгөөр худалдаална. Үхрийн мах-7700 төгрөг, хонины мах-6700 төгрөг, ямааны мах-6200 төгрөгөөр зарагдах юм байна.



