Covid-19 буюу шинэ коронавирусийн халдварын талаар ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ өнгөрсөн хугацаанд нийт 259 сэжигтэй тохиолдолд оношилгоо хийснээс одоогийн байдлаар Монгол Улсад халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү энэ талаар "Гуравдугаар сарын 6-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д гурван тохиолдол тусгаарлагдсан. Тэдгээр иргэдээс коронавирус илрээгүй. Өчигдөр өглөө онгоцоор ирсэн хүмүүсээс коронавирус илэрсэн мэтээр ташаа мэдээлэл гаргаж, эмнэлгийн ажилтнууд, яамныхан, Засгийн газар гээд төрийн албан хаагчдын ажилд садаа боллоо. Өглөө ирсэн учраас ирсэн даруйд шинжилгээ хийгээд 24 цагийн дараа хариу нь гарсныг мэдээлж байна" гэв.
Өчигдөр буюу 6-ны өдөр ХӨСҮТ-д хоёр, Багабаянгийн амралтын газарт 12, Дархан-Уулд гурав, Дорноговьд долоо, Өмнөговьд нэг нийт 25 хүнийг шинээр ажиглалтад аваад хянаж байгаа юм байна.
Цаашдаа ДЭМБ-ын зөвлөмж, халдварын голомт болоод байгаа улс орнуудын туршлага дээр үндэслээд авах арга хэмжээ бага зэрэг өөрчлөгдөнө. Дэлхийн хэмжээнд халдвар хумигдах нааштай хандлага ажиглагдаж байгаа ч анхаарлаа сулруулж болохгүй. Европт Итали маш түвэгтэй байдалд орсон. Солонгос нэлээн сайн ажилласны үр дүнд өвчнийг хяналтдаа авч эхэлж байна.
Тиймээс эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй энгийн зөвлөмжүүдийг дагаж, анхаарлаа сулруулахгүй, хариуцлагатай байх хэрэгтэй. Хувь хүн бүрийн хариуцлага чухал. Ялангуяа гадаадаас ирж байгаа иргэд илүү хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг тэр мөн хэллээ.




Сэтгэгдэл (1)