x

Б.Отгонсүх: Автобус нэг бүрийг вакумжсан орчинд бүрэн халдваргүйжүүлж байна

Дэлхий дахинд тархаад буй COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Нийслэлээс нийтийн тээврийн бүх автобусанд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Энэ талаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.

-Дагтаршсан хиртэй суудлын бүрээстэй, бохир заваан нийтийн тээврээр бид үйлчлүүлсээр ирсэн. Харин сүүлийн үед автобус цэвэрхэн байгааг иргэд сайшаах болсон?

-Улаанбаатар хотын нийтийн тээвэр бол том салбар. Өдөртөө тогтмол 600-650 мянган зорчигч давхардсан тоогоор үйлчлүүлдэг. Эдгээр зорчигчдод өдөртөө 900-950 автобус, троллейбус үйлчилж байна. Сүүлийн 10 жил энэ салбарт парк шинэчлэлт огт хийгдээгүй. Мөн хүрэлцээ, үйлчилгээ муу, бохир шороотой байна гэсэн гомдол санал иргэдээс их ирдэг. Тиймээс нийслэлээс энэ онд нийтийн тээврийн салбарыг шинэ шатанд гаргахаар төлөвлөж, аль хэдийн бэлтгэл ажлууд хийгдээд явж байна.

Парк шинэчлэлт огт хийгдээгүй байлаа гээд заавал хиртэй суудлын бүрээс дээр сууж, хүйтэн, бохир орчинд зорчих ёсгүй. Би ажлаа авснаас хойш энэ асуудалд анхаарч ажиллаж байна. Харин парк шинэчлэл хийтлээ байгаа автобуснуудаа өнгө үзэмжтэй, цэвэрхэн байлгахын төлөө нийтийн тээврийн үйлчилгээний газар болон бусад харьяа байгууллагатай хамтран ажиллаж байна.

Түүнчлэн дэлхийн 89 улсад тархаад буй шинэ төрлийн COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлээс өвчлөл тархах өндөр эрсдэлтэй нийтийн тээврийн автобуснуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх түүнд тавих хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж эхэлсэн.

Миний бие энэ ажлыг ахлаад тогтмол хяналт шалгалтууд хийж, шаардлага, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Эрсдэл өндөртэй энэ цаг үед төр, засгийн шийдвэрийг хүндэтгэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд автобусууддаа мэргэжлийн байгууллагаар ариутгал хийлгэж, олон жилийн хир тортогийг цэвэрлэж хамтран ажиллаж байна. Нийслэлээс хүргүүлсэн зөвлөмжийн дагуу бүх автобусанд гар ариут­гаг­чийг тогтмол байршуулж эхэлсэн. Иргэд маань ч маскаа зүүж, гараа ариутган үйлчлүүлж сураад байна.

-Нийтийн тээв­рийн ариутгал, халдвар­гүйжүүлэлтийг хэрхэн хийж гүйцэтгэж байна вэ? Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Онцгой дэглэмийн үед нийтийн тээвэрт хийгдэж буй халдваргүйжүүлэлтийг “Орхон-Овоот” ХХК, “Хунт хайрхан” ХХК, “Шинэ-Ариун” ХХК гэсэн тусгай зөвшөөрөлтэй гурван аж ахуй нэгж гүйцэтгэж байна. Манайд халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж олон байдаг ч БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Экожит” гэдэг мананцар үүсгэгч аппаратыг ашигладаг гуравхан аж ахуй нэгж байдаг нь дээрх гурван компани юм.

Эдгээр компани нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 18 аж ахуй нэгжтэй хамтран ариутгалыг 7-14 хоногт нэг удаа “Экожит” аппаратыг ашиглан, клорсепт-17 бодисыг 0,02 хувийн уусмал болгон найруулж нэг тээврийн хэрэгсэлд нэг минутын хугацаанд цацаж халдваргүйжүүлдэг.

-Энэхүү аппарат болон бодис нь нян бактер, халдварыг 100 хувь устгаж чадах уу?

-Мананцар үүсгэгч аппарат нь вакум орчинд биетийн дотор болон гадаргад наалдсан бүхий л вирус, нян зэргийг бүрэн устгах хүчин чадалтай. Эхний автобус өглөө 05.00 цагт баазаас гарч байгаа. Орой сүүлийн автобус 23.00-00.00 цагийн орчинд бааздаа орж ирж байна. Автобус баазад ирсэн даруйд бүтэн угаалга, их цэвэрлэгээ хийгдэж, дараа нь ариутгалыг хийж байгаа. Автобусны бүх хаалга, цонхыг битүүмжилж вакум орчныг бүрдүүлсний дараа бодисыг цацдаг. Бодис цацсанаас хойш халдвар, нян бактер устахад 1-2 цаг шаардлагатай. Ингээд өглөө автобус үйлчилгээнд гарахад хаалга, сандалны бариул зэрэгт наалдсан нянгууд бүрэн устсан байна.

-Одоогоор нийт хич­нээн автобусанд халд­вар­гүйжүүлэлт хийгээд байна вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй нийт 940 автобусанд нэг удаа халдваргүйжүүлэлт хийгдсэн. Эхний ээлжийн ариутгал дууссан. Одоогоор хоёрдугаар ээлжийн халдваргүйжүүлэлтийн ажил эхлээд байна.

-Халдвар­гүйжүүлэл­тээс гадна автобусанд угаалга, цэвэрлэгээг цаг тутамд хийх нь маш чухал. Учир нь нийтийн тээврийг халдварт өвчин дамжих өндөр эрсдэлтэй гэж үздэг?

-Их ариутгалыг 14 хоногийн хугацаанд нэг удаа хийж байгаа ч автобусны жолооч, хянагч нар өглөө, өдөр, орой гээд боломжит цаг тутамд ариутгалыг хийж, автобусны хаалга бариулыг угааж цэвэрлэж байна. Мөн тухайн баазын угаагч нар автобусны эх авалт болгонд “Жавелион” бактер, вирус, мөөгөнцөр, савханцарт идэвхтэй нөлөөлж устгах үйлчилгээ үзүүлдэг уусмалаар ариутгал хийж байгаа. 14 хоногт нэг удаа их ариутгал хийхийн тулд автобусны суудлын бүх бүрээсийг авч байгаад уусмалаар цэвэрлэдэг. Ямартай ч иргэдээ цэвэрхэн автобусанд зорчдог болгох тал дээр Засаг даргын тамгын газар, НТҮГ-аас хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтраад ажиллаж байна. Цаашид энэ ажлыг тогтмол болгох, сайжруулах тал дээр анхаарна.

Эх сурвалж: Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 35 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 36 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 7 цаг 18 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 51 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 8 цаг 5 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 8 цаг 8 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 10 цаг 14 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 10 цаг 16 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 10 цаг 18 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 19 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 20 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 39 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 41 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 47 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 56 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 35 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 13 цаг 26 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 27 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top