Туул гол дагуу ногоон парк байгуулах газрын байршил, зураг төсөл хийх талаар Хотын захирагч С.Амарсайханд ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан орлогч дарга Д.Мөнхжаргал болон албаны хүмүүс уулзаж, ногоон паркийн зураг төсөл ба журмыг төслийг танилцууллаа.
Энэхүү төслийн зорилго нь Туул голын эко системийг хадгалан хамгаалах, байгалийн нөхөн сэргээлт хийх, түүх соёл, спорт, амралт аялал жуулчлалын орчныг бүрдүүлэх, гадаргын усыг хуримтлуулан нуур, цөөрөм үүсгэн гүний усны тэжээгдлийг нь нэмэгдүүлэн, цэвэр усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг болно. Хотын захирагч С.Амарсайхан "Туул голын ногоон парк байгуулах" ажлын хэсгийнхэнд зохих зөвлөгөөг өгч, зураг төслийн ажлыг эрчимжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг II улиралд эхлүүлэх зэрэг үүрэг чиглэл өглөө.



